Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа “Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна
Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх 2.8 км авто зам, гүүрийн зорчих хөдөлгөөнийг өчигдөр нээлээ

Наадамчдын гудамж буюу Яармагийн “Номин” дэлгүүрээс Эрчим хүчний гудамжны “ТЭЦ-IV”-ийн замтай холбосон зургаан эгнээ бүхий хоёр урсгалтай зам, гүүрэн байгууламжийн зорчих хөдөлгөөнийг өчигдөр нээлээ.Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа.

2022 онд тус гүүрний бүтээн байгуулалт, 2023 оны наймдугаар сард авто замын ажил эхэлж байсан бол өнөөдөр ийнхүү зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ. Үргэлжлүүлэн явган хүний зам, дугуйн зам, гэрэлтүүлгийн ажлыг энэ онд багтаан дуусгана. Тус зам, гүүрэн байгууламж нь Яармагийн авто замаас “ТЭЦ-IV”-ийн авто зам хүртэл 2,84 км урттай.Хотын дарга Х.Нямбаатар “Наадамчдын авто замыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох гудамж замын нэгдүгээр хэсэг, Геологийн төв лабораторийн төмөр замын нүхэн гарц, Наадамчдын авто замыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох гудамж замын хоёрдугаар хэсэг, Яармагийн шинэ зам зэрэг гол замуудыг 2027 он хүртэл 4 үе шаттай барина. Наадамчдын авто замыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох гудамж замын эхний хэсэг нь өнөөдөр хөдөлгөөн нээж буй уг гүүрэн байгууламж, зам юм. Үргэлжлүүлэн Эрчим хүчний гудамжнаас Энхтайваны өргөн чөлөө хүртэл авто замыг барина. Тус авто зам Эрчим хүчний гудамжтай огтлолцох бөгөөд 6 эгнээ асфальт бетон хучилттай 1.6 орчим км авто зам байхаар төлөвлөсөн. Одоогоор ТЭЗҮ-г боловсруулж дууссан, зам барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. Яармагаас хотын төвийг чиглэж, оргил цагт 16 мянган автомашин зорчдог. Тэгвэл дээрх дөрвөн дэд бүтцийн төсөл хэрэгжсэнээр Яармаг орчмын суурьшлын бүсээс хотын төв рүү чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал хоёр дахин багасна” гэв.    

Ийнхүү 2,84 км үргэлжилсэн авто зам, гүүрэн байгууламжийг барихад дараах ажлуудыг гүйцэтгэлээ.

  • Замын зурваст өртсөн 13 нэгж талбарыг чөлөөлсөн,
  • 37.000 шоо метр хөрс хуулалт хийсэн,
  • 350.000 шоо метр далангийн дүүргэлт байгуулсан,
  • Даланд 2 үе даацын гео тор дэвссэн,
  • 8000 метр чулуун хашлага суурилуулсан,
  • 20000 шоо метр буталсан чулуун суурь байгуулсан,
  • 3 цэгт 8 ширхэг 800мм-1000мм голчтой дулааны шугамыг шинэчилж, нэвтрэх сувагт оруулсан.
  • 510 урт метр цэвэр усны шугамыг нэвтрэх сувагт оруулсан юм.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

1 Сэтгэгдэл
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Хамгийн их уншсан