Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа “Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна
НИТХ-ын хүндэтгэлийн хуралдаанаар хотын даргыг нэр дэвшүүлнэ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгууль болж дүн нь гараад буй. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу сонгуулийн дүнгээр бүрдсэн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан өнөөдөр 13:00 цагт товлогджээ.Хуулийн 46.5-д "Ээлжит сонгуулийн дүнг өргөн мэдүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шатны сонгуулийн хороо иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулна. Анхдугаар хуралдааныг хуралдаанд хүрэлцэн ирсэн насаар хамгийн ахмад төлөөлөгч даргална" хэмээн заасан байдаг. Анхдугаар хуралдаанаар Нийслэлийн Засаг даргыг сонгох бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайд томилох юм. Аймаг, нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх хүнд дараах шаардлагыг тавьдаг: 

  • дээд боловсролтой;
  • төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан;
  • шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;
  • шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх;
  • ялгүй байх.

Орон нутгийн сонгуулийн дүнгээр нийслэлд үнэмлэхүй ялалт байгуулсан Нийслэлийн Монгол Ардын Намын дарга Х.Нямбаатарыг хотын даргаар үргэлжлүүлэн ажиллуулах улс төрийн шийдвэр хэдийнээ гарсан. Харин НИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн оронд шинэ хүн сонгоно, ингэхдээ анхдугаар хуралдаанаар бус дараа нь шийднэ гэх мэдээлэл байгаа юм.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан