Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
"The Hu" хамтлагийн "Босоо заяат Монгол" амьд тоглолт Грэммийн эхний шалгаруулалтад нэр дэвшиж байна

67 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслол ирэх оны хоёрдугаар сарын 2-нд АНУ-ын Лос Анжелес хотод болно. Уг шагналд нэр дэвшигчдийг ирэх арваннэгдүгээр сарын 8-нд зарлах юм. Тэгвэл Грэммийн шагналд өрсөлдөхөөр нэрээ өгсөн уран бүтээлчдийг тодруулах эхний санал асуулга энэ сарын 4-нөөс 15-ныг дуустал үргэлжилнэ.  Хүннү рок урсгалаар дэлхийд танигдсан "The Hu" хамтлагийн 2023 онд Англид болдог Гластонберигийн хөгжмийн наадамд толилуулсан "Upright Destined Mongol" (Босоо заяат Монгол)-ыг шилдэг амьд хөгжмийн тоглолт төрөлд нэр дэвшихээр хүсэлтээ өгчээ.

зураг

67 дахь удаагийн Грэммийн наадамд 2023 оны есдүгээр сарын 16-наас 2024 оны наймдугаар сарын 30-ны хооронд бүтээсэн уран бүтээлийг нэр дэвшүүлэх боломжтой.  Тэдний нэр дэвшихээр өрсөлдөж буй шилдэг амьд хөгжмийн тоглолт ангилалд 456 хамтлаг, дуучин уран бүтээлээрээ нэр дэвших хүсэлтээ өгчээ. Эхний шалгаруулалтыг давбал хоёрдугаар шатанд өрсөлдөх эрхтэй болно. Эцсийн шалгаруулалт арванхоёрдугаар сарын 12-ноос нэгдүгээр сарын 3-ныг хүртэл үргэлжлээд ялагчийг хоёрдугаар сарын 2-нд зарлах аж.

Эх сурвалж:IKON.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан