Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХОЁР УДААГИЙН ЦАХИМ АРИЛЖААГААР 384 МЯНГАН ТОНН 1/3 КОКСЖИХ НҮҮРС  АРИЛЖЛАА

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан хоёр удаагийн цахим арилжаа хийж 20 багц буюу 128.0 мянган тонн 1/3 коксжих нүүрс, 40 багц буюу 256.0 мянган тонн 1/3 коксжих нүүрс нийт 60 багц 384 мянган тонн 1/3 коксжих нүүрс арилжлаа. Арилжаанд нийт 12 худалдан авагч оролцож нэг тонн нүүрсний үнийг 90.2 ам.доллароос эхлэн дуудаж 93.7 болон 96.2 ам.долларт хэлцэл хийгдлээ.Биржийн арилжаа эхэлснээс хойш нийт 106 удаагийн арилжаагаар 2.68 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 22.7 сая тонн нүүрс борлуулсан. Үүнээс коксжих нүүрс 8.6 сая тонн, сул коксжих нүүрс 10.8 сая тонн, эрчим хүчний нүүрс 3.3 сая тонн тус тус биржээр арилжааллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан