Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гуравдугаар сарын 7-12-ныг хүртэл ихэнх нутгаар дулаарна “Бүргэдийн баяр-2026” өнөөдөр эхэлнэ “Улаанбаатар өвлийн явган алхалт-2026" болж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв Г.ЗАНДАНШАТАР: ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ БОДЛОГЫН ТЭРГҮҮНД ГЭР БҮЛ, ЭМЭГТЭЙЧҮҮД, ХҮҮХЭД БАЙНА Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нурууны мэдрэлийн ёзоор дарагдаж, үрэвссэнээс үүдэлтэй өвдөлтийг намдаах эмчилгээний аргыг нэвтрүүлжээ УИХ-ын дарга Н.Учрал: Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР ДАМЖУУЛАН БОРЛУУЛСАН НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭ 40 САЯ ТОННЫГ ДАВЛАА Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ  Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
БНФУ-ын Элчин сайд Коринн Пэрера тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрера тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд, хатагтай Коринн Пэрера хоёр улсын хууль сахиулах байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, техник, технологи, тоног төхөөрөмж сайжруулахад ихээхэн анхаарал хандуулан ажиллаж буйгаа илэрхийлсэн бол Төрийн нарийн бичгийн даргын зүгээс Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс нь эртний найрсаг харилцаатай хийгээд ирэх онд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиох гэж буйг онцлоод яамнаас хэрэгжүүлж буй бодлого, чиг үүргийн талаар танилцууллаа.

Түүнчлэн хууль сахиулах байгууллагуудад орчин үеийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх боломж хийгээд чиглэлийн бусад асуудлаар нээлттэй санал солилцлоо.

Уулзалтад Монголын талаас ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг Түр орлон гүйцэтгэгч А.Энх-Эрдэнэ, Хууль зүйн бодлогын газрын Хувийн эрх зүйн хэлтсийн дарга Н.Жамъянхүү, ХХЕГ-ын Техникийн хэлтсийн дарга, хурандаа Л.Ууганбаяр нарын өргөн бүрэлдэхүүн байлцав гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан