Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Кэти Перри Б.Обамагийн зургаар хумсаа гоёв
Дуучин Кэти Перри ирэх сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Барак Обамаг дэмжин, түүний сонгуулийн кампанид хандив босгох концертод оролцжээ. Дуучин Женнифер Хадсон, Стиви Уондер, Жон Бон Жови Жорж Клуни зэрэг уран бүтээлчдийн хамт Ерөнхийлөгчөө дэмжих концертод оролцохдоо Кэти Перри хумсаа Б.Обамагийн зураг болон Ардчилсан намын туг далбааны өнгө бүхий будгаар гоёжээ.
Ер нь, сүүлийн үед барууны оддын дунд хэн нэгний зургаар хумсаа гоёж, маникур хийлгэх нь моод болоод байгаа. Тухайлбал, дуучин Бионсе нөхөр Жэй Зигийнхээ зургийг хумсан дээрээ урлуулж, алтан шаргал өнгөөр будаж байсан бол дуучин Рианна паралимпын хаалтын ёслолд оролцохдоо Их Британийн хатан хаан II Элизаветагийн хөргөөр хумсаа гоёж байсан билээ.  
Харин Б.Обамад хандив цуглуулах тоглолтын тухайд тасалбар нь 250 ам.долларын үнэтэй уг концертыг 6000 хүн үзжээ.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан