Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа “Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна
Өнөөдөр “Сайн дурын идэвхтнүүдэд талархал илэрхийлэх өдөр”

Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний хүний нөөцийг бүрдүүлдэг хамгийн чухал хүч нь сайн дурын идэвхтнүүд байдаг.

Хүмүүнлэгийн үйлсэд иргэдийн санал санаачилга, идэвх оролцоо, хамтын ажиллагааг дэмжих, сайн дурын идэвхтний сүлжээ, хөдөлгөөнийг хөгжүүлэх нь Монголын улаан загалмай нийгэмлэгийн үйл ажиллагааны үндсэн чиглэл байдаг.

Хүмүүнлэгийн үйл ажиллагааг нийгмийн эмзэг бүлгийнхэнд шуурхай хүргэж, гамшиг, ослын үед нэн яаралтай хариу арга хэмжээнүүдэд нэмэлт хүч болж туслах, анхны тусламж үзүүлэхэд өөрсдийн ажлын туршлага, авьяас чадвар, сайхан сэтгэлээ зориулан үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн хүмүүс бол сайн дурын идэвхтнүүд байсаар ирсэн.

Тиймээс Монголын улаан загалмай нийгэмлэг 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Удирдах Зөвлөлийн хурлаар “Сайн дурын идэвхтний бодлого”-ыг баталсан.

Тус хурлаар, Сайн дурын идэвхтнүүдийн эгнээг тэлэх, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцож буй сайн дурын идэвхтнүүд, аж ахуйн нэгж байгууллагыг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, тэднийг урамшуулах зорилгоор Сар бүрийн 01-ний өдрийг “Сайн дурын идэвхтнүүддээ Талархал илэрхийлэх өдөр” болгох шийдвэрийг гаргасан юм.

Өнөөдөр Улаан загалмайн байгууллагын хэмжээнд Дунд шатны хороод сайн дурын ажилтнууддаа талархал илэрхийлэх, тэднийг урамшуулах, олон нийтэд алдаршуулан сурталчлах арга хэмжээг зохион байгуулна гэж Монголын улаан загалмай нийгэмлэгээс мэдээллээ.  

 


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан