Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна
УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна
Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ
“Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
ӨНӨӨДӨР: Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа
"Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно
Чехийн алдарт Карлын гүүр
БНЧехУ бол аялал жуулчлал их хөгжсөн улсын нэг. Алтан Прага хэмээх нийслэл хот, алдарт Карловый барын сувилал, Крумлов зэрэг хотын нь хуучны шилтгээнүүд гээд харийнхны анхаарал татсан гоёмсог газар бишгүй нэг. Фашистуудад эзлэгдэж дэлхийн хоёрдугаар дайны хүндийг туулж гарсан ч хуучны тансаг төрхөө алдаагүй Прага хот ч гэсэн ганцхан сая оршин суугчтай атлаа жилд арван сая жуулчин хүлээн авдаг гайхамшигт хот. Энэ хотод гадаад дотоодын жуулчдын нүд булаасан Вацлавын талбай, Старе мест гээд олон газар байдгийн нэг нь яахын аргагүй Карловын гүүр. Чехэд жилдээ очдог арван сая жуулчин энэ гүүрэн дээр очихгүй, эргэн ирнэ гэж баримлынх нь нэгэнд заавал гарч хүрч, хүслээ биелүүлэх гэж Влтава голд зоос шидэхгүй өнгөрнө гэж үгүй.
Влтава гол дээрх 520 метр урт, 9,5 метр өргөнтэй энэ гүүр Прага хотын Малая Страна, Старе Место гэсэн хоёр дүүргийг холбоно. Явган хүний энэ гүүр зуны дэлгэр цагт жуулчид хөлхөж, хөрөг зурах, хөгжим тоглох, бэлэг дурсгалын зүйл худалдах гэсэн хүмүүсээр дүүрэн.

Анх Влтава гол дээр 1170 оны орчим Юдипын гүүр гэж байсан бол 1357 оноос IY Карл хаан шинэ гүүр барьж эхэлснийг зохион бүтээгч Петр Парлерж удирдан бариулсаар 1402 онд сая дуусгажээ. Карлын гүүр төв Европ дахь дундад зууны үеийн байгууламжууд, түүн дотроо гүүрийн хамгийн эртнийхэд ордог байна.







saihan l bsan shuu,altan prag aa gej..........
saihan hot shuu,minii husel lav beilesen shuu
husliin guur gedeg um
БНЧехУ бол аялал жуулчлал их хөгжсөн улсын нэг. Алтан Прага хэмээх нийслэл хот, алдарт Карловый барын сувилал, Крумлов зэрэг хотын нь хуучны шилтгээнүүд гээд харийнхны анхаарал татсан гоёмсог газар бишгүй нэг. Фашистуудад эзлэгдэж дэлхийн хоёрдугаар дайны хүндийг туулж гарсан ч хуучны тансаг төрхөө алдаагүй Прага хот ч гэсэн ганцхан сая оршин суугчтай атлаа жилд арван сая жуулчин хүлээн авдаг гайхамшигт хот. Энэ хотод гадаад дотоодын жуулчдын нүд булаасан Вацлавын талбай, Старе мест гээд олон газар байдгийн нэг нь яахын аргагүй Карловын гүүр. Чехэд жилдээ очдог арван сая жуулчин энэ гүүрэн дээр очихгүй, эргэн ирнэ гэж баримлынх нь нэгэнд заавал гарч хүрч, хүслээ биелүүлэх гэж Влтава голд зоос шидэхгүй өнгөрнө гэж үгүй. Влтава гол дээрх 520 метр урт, 9,5 метр өргөнтэй энэ гүүр Прага хотын Малая Страна, Старе Место гэсэн хоёр дүүргийг холбоно. Явган хүний энэ гүүр зуны дэлгэр цагт жуулчид хөлхөж, хөрөг зурах, хөгжим тоглох, бэлэг дурсгалын зүйл худалдах гэсэн хүмүүсээр дүүрэн.

Анх Влтава гол дээр 1170 оны орчим Юдипын гүүр гэж байсан бол 1357 оноос IY Карл хаан шинэ гүүр барьж эхэлснийг зохион бүтээгч Петр Парлерж удирдан бариулсаар 1402 онд сая дуусгажээ. Карлын гүүр төв Европ дахь дундад зууны үеийн байгууламжууд, түүн дотроо гүүрийн хамгийн эртнийхэд ордог байна.







Ц.ХАС
0 Сэтгэгдэл
2012.12.23
2012.12.23
2012.10.09
























