Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн зүүн хагаст хүйтэн байна.

2024 оны арваннэгдүгээр сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, Хангайн уулархаг нутаг, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 0-2 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй . Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.

2024 оны арваннэгдүгээр сарын 05-наас 2024 оны арваннэгдүгээр сарын 09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Арваннэгдүгээр сарын 6-нд Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 7-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 08-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 7-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 08-нд нутгийн баруун хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 5-нд нутгийн баруун хагаст, 6-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -20-25 хэм, өдөртөө 3-8 хэм, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан