Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Хамгийн эртний, хамгийн гайхамшигт цаг

Чехийн нийслэл Прагийн хуучин хотын  Старе Местийн талбай дахь цамхаг дээрх ханын цаг нь дундад зуунд бүтээсэн гайхамшиг гэж болно. Энэ цаг  жил сар, өдөр, цагаас гадна нар, сарны  мандах, шингэх цаг, одод эрхсийг заана. Цаг тутам хонх дуугарахад дундад зууны хүмүүсийн дүрс гарч ирдэг нь  хүний амьдралын төрөөс үхэх хүртэлх үеийг харуулна. Эд гартаа барьсан олсоор хонх цохихоос гадна дурлалын элч илд барьсан харагдана. Энэ бүх дүрс жижиг цонхоор ээлжлэн гараад тахиа дуугарч дараа нь цаг цохино.
Энэ цагийн 1410 онд цагны мастер Микулаш Кадан, Ян Шиндел нар бүтээсэн байна. Ян Шидел нь Карлын их сургуулийн математик, одон оронч байжээ. 1490 онд цагийг энэ цамхагт байрлуулж бүр XYII зуундхүмүүсийн дүрсийг нэмсэн байна. Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлөөр америкчууд цамхгийг буудсанаас түймэр гарч модон хийцүүд нь ихээхэн сүйдсэнийг 1948 онд сэргээжээ.
Цаг тутамд хүний гараар бүтсэн энэ гайхамшгийг үзэж, цаг цохиж эртний хүмүүс гарч ирэхийг нь харах гэж хэдэн зуун жуулчид Прагийн хуучин талбайд цугларан хүлээдэг.
0 Сэтгэгдэл
orlowiin tsag gedeg ym aa eniig. hiisen huniig ni dahij iim tsag hiilgehgui gej haana ni tsaazalsan ym. teriigeech medeed tsagchin maani hajuud ni arag ys nii barimal bas tsug siilsen baidag ym. taj mahaliin tuuhtei ijil huwi tawilan tsagchind tohioldson doo
Хамгийн их уншсан