Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Соёлын салбарт гэрээний үүргээ зөрчсөн 5 оролцогчийн тендер шалгаруулалтад оролцох эрхийг хязгаарлав

 

 

Авлигатай тэмцэх газраас төсвийн хөрөнгөөр санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төлөвлөлт, хэрэгжилтийн талаарх мэдээллийн нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлж, иргэн, иргэний нийгмийн байгууллагын оролцоог хангах ажлын хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас хэрэгжүүлж байгаа томоохон төсөл, арга хэмжээний сонгон шалгаруулалтын явц, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллалаа.

Соёлын салбарт 2019-2023 онд хэрэгжүүлж буй зарим төсөл, арга хэмжээний хүрээнд гэрээний үүргээ зөрчиж, олон жилийн туршид үйл ажиллагааг царцааж ашиглалтад өгөхгүй байгаа 7 аж ахуйн нэгж, байгууллага, компанийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулах этгээдийн бүртгэлд хамруулахаар холбогдох баримтыг 2023 оны 11 дүгээр сард Сангийн яаманд хүргүүлсэн байна.

Энэ талаар Сангийн яамнаас тодруулахад гэрээний үүргээ биелүүлээгүй, мэргэжлийн алдаа гаргасныг эрх бүхий этгээд тогтоосон, хуурамч баримт бичиг ирүүлсэн зэрэг үндэслэлээр “Уран-Охид” ХХК, “Наяд констракшн” ХХК, “ВоркМастер” ХХК, “АкмиХолдинг” ХХК, “Суурь” ХХК гэх 5 оролцогчийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад 3 жилийн хугацаагаар бүртгэж, худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn цахим системд холбогдох мэдээллийг нийтэлсэн байна.

Цаашид авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн байгууллагуудын 2024 оны томоохон төсөл, арга хэмжээний сонгон шалгаруулалтын явц, гүйцэтгэлд үргэлжлүүлэн хяналт тавьж ажиллана гэж АТГ-аас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан