Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцлөө
Ерөнхий сайд 14 цагт Боловсролын сайд, Эрчим хүчний сайдыг чөлөөлж, томилох асуудлыг танилцуулна
Зэвсэг, техникийн үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд дэлгэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
“Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг нүүрстөрөгчийн зах зээлтэй холбож, төсвөөс хараат бус болгоно
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад олгодог мөнгөн урамшууллыг нэмэгдүүллээ
Сурагчдын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас эхэлнэ
Аюултай хог хаягдлын хяналтыг сайжруулахад "Базелын конвенц" чухал үүрэгтэй
“Наурыз 2026" улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ ТЭТГЭЛГИЙГ 60 ОЮУТАНД ОЛГОЛОО
“Эрдэнэс Тавантолгой" ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Боловсролын салбарын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, уул уурхайн салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмэр оруулах зорилгоор жил бүр Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг зарладаг уламжлалтай. Өнгөрсөн хугацаанд буюу 2013 оноос хойш нийт 644 оюутанд 854 сая төгрөгийн тэтгэлгийг олгож боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийсэн байна.2024-2025 оны хичээлийн жилд зарласан оюутны тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 60 оюутан шалгарч өнөөдөр батламжаа гардаж авлаа.Оюутны тэтгэлэг батламж гардуулах арга хэмжээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Захиргаа, удирдлагын газрын дарга Н.Анун, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Х.Болортуяа нар оролцож тэтгэлэгт шалгарсан оюутнуудад сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсч, улс эх орноо хөгжүүлэх үйлсэд хичээн зүтгэхийг захилаа.“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн хувьд мэргэжил заахгүй, улсын болон хувийн магадлан итгэмжлэгдсэн бүх сургуулийн оюутан хамрагдах боломжтой хүртээмжтэй байдгаараа онцлогтой юм.






0 Сэтгэгдэл























