Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Gangnam Style”-ийн PSY англиар дуулна
“Gangnam Style” дуугаараа К-попыг дэлхий нийтэд мэдрүүлж, үзэгчдийг байлдан дагуулаад байгаа Солонгосын дуучин PSY тун удахгүй шинэ синглээ гаргах гэж байна. Гэхдээ энэ удаа түүний дууны шүлэг англи хэлээр байх учир PSY-г сонсох дуртай болсон дэлхий нийтийн сонсогчид дууны утгыг ойлгох гэж ядах юмгүй болох нь.  Рэппэр PSY шинэ дуу нь “Gangnam Style”-ийн амжилтыг давтаж чадах болов уу хэмээн нэлээн эмээж, хит дуу гаргах ёстой гэсэн хүнд дарамт үүрч байгаагаа BBC-д ярьжээ. Түүний “Gangnam Style” дууны клипийг үзсэн хүний тоо өдгөө 400 сая давчихаад байгаа учир ийм хэмжээний амжилт үзүүлэх уран бүтээл дахин төрүүлнэ гэдэг маш хүнд байгааг дуучин ярьжээ. Тэрээр мөн “Асуудлын гол нь миний дууны клип надаас илүү алдартай болчихоод байна” гэж хошигноод өөрийн өмнөх уран бүтээлүүдээ сурталчлах ажил ойрын үед хийх болно хэмээн өгүүлжээ. Үүний тулд тэрээр Жастин Биберийн менежер байсан алдартай продюсер Скүтэр Браунтай хамтран ажиллахаар болсон байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан