Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа “Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна
ЗАВХАН: Ирэх жил дэд бүтцээ сайжруулах төслийг өргөн барьжээ

Завхан аймаг 2025 оны улсын төсөвт барилга байгууламжаас илүү дэд бүтэц, зам гүүр, цэвэр, бохир усны шугам сүлжээ, холбоо харилцаа, цахилгаан хангамжийг нэмсэн төсвүүдийг тавиулахаар төсөлд тусгуулжээ.

2025 оны улсын төсөвт “Нөмрөг-Улаангом чиглэлийн А18 дугаартай авто замаас Арцсуурь хилийн боомт хүртэлх хатуу хучилттай 159.5 км авто замыг 99.4 тэрбум төгрөгөөр барих” төслийг өргөн барьсан. Энэ замыг барьснаар Завхан аймаг ОХУ-тай шууд авто замаар холбогдоно.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050 зорилтод Нутгийн зам хөтөлбөрийг тусгасан. Зам, тээврийн хөгжлийн яам нь 2024 онд авто замын салбар нийт 5045 км авто зам, 3056 урт метр гүүрийг барьж, долоон аймаг, 40 сум, хоёр хилийн боомтын хатуу хучилттай авто замаар холбох ажлыг үргэлжлүүлэн болон шинээр эхлүүлэхээр ажиллаж байна. Дөрөвдүгээр сард Ховд-Улиастайг холбох хатуу хучилттай замын нэг хэсэг болох Дөргөн сумыг холбох 41 км автозамын барилгын ажил эхэлсэн. Ингэснээр Ховд аймгийн Дөргөн сумаас Завханы Улиастай чиглэлд Мянганы зам анх төлөвлөсөн ёсоор хэрэгжих боломж бүрдэж байна. Улиастай-Алтай чиглэлийн 198 км замын ажил төслийн шатандаа явж байна. 

Мөн Завхан аймгийн дулааны станц ирэх жил ашиглалтад орохтой холбогдуулан дулааны шугам сүлжээг барьж байгуулах 19.7 тэрбум төгрөгийг 2025 оны төсөвт суулгуулахаар болсон.

 

Энэ төсөв батлагдаж дулааны станц ашиглалтад орсноор Улиастай хотын айл, албан байгууллага дулаантай шууд холбогдон барилгажих үйл явц эрчимжинэ. 

Солонготын давааны шороон хэсгийг намсган 46.2 тэрбум төгрөгөөр хучих төсвийг 2025 оны төсвийн төсөлд өргөн барьсан. Завхан аймгийг олон жилийн турш “дэд бүтцийн өрсөлдөх чадвар муу”, “бизнесийн үр ашиг муу” гэсэн үзүүлэлтээр бүх аймгийн сүүлд бичигддэг байсанд дүгнэлт хийж, ирэх оны төсвийн төсөлд бодлоготой уялдуулан төслүүдээ өргөн барьсан. Ирэх жил тус аймаг дэд бүтцийн өрсөлдөх чадварын хувьд ахиц дэвшил гаргана хэмээн Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан