Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа “Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна
ЗАВХАН: Хүн амын 57 хувийг сүүн бүтээгдэхүүнээр хангаж байна

Жил бүрийн 10 дугаар сарын 16 бол Дэлхийн хүнсний өдөр.

Завхан аймаг Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд таван жилийн төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

Сүү, сүүн бүтээгдэхүүний хувьд дотоодын үйлдвэрлэлээр хангасан сүүний хэмжээ өмнөх оноос өссөн үзүүлэлттэй. Хүн амын хэрэгцээний 57 хувийг нь сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангаж байна.

Мөн Завханы улаан хальст саримсыг газарзүйн заалттай бүтээгдэхүүнээр баталгаажуулах. Саримс тариаланчдын холбооны үйл ажиллагааг сайжруулах ажлыг бодлогоор дэмжиж ажилласнаар 2022 онд 59.1 тонн саримсыг хураан авчээ. 2023 онд 114.36 тонн саримс хураан авч дотоодын хэрэгцээгээ бүрэн хангасан байна.

Энэ жил Улиастайд улаан хальст саримсыг 149 тариаланч, нэг аж ахуйн нэгж 20.7 га талбайд тариалж, ургацаа хураан авчээ. Саримсны тариалалт өмнөх оноос тариалсан талбайн хэмжээ 11.2 хувиар нэмэгдсэн тухай Завхан аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсээс мэдээлэв.  

1945 оны энэ өдөр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) байгуулагдсан тул Дэлхийн хүнсний өдөр болгон зарлаж, сүүлийн 40 гаруй жилийн турш жил бүр дэлхий нийтээр тэмдэглэж байна.

Энэ жил "Хүнсээр хангагдах эрхийг илүү сайн сайхан амьдрал, ирээдүйн төлөө хангая” уриа дор тэмдэглэж байна.

Хоол хүнс бол агаар, усны дараа орох хүний анхдагч хэрэгцээ бөгөөд хүн бүр хангалттай, зохистой хүнсээр хангагдах эрхтэй. Хоол хүнстэй байх, амьд явах, эрх чөлөөтэй байх хөдөлмөрлөх, сурч боловсрох эрхүүдийг Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон хууль ёсны олон улсын хоёр гэрээнд тусгасан байдаг. 

 

Завханы улаан хальст саримс, Тус аймаг саримсны дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан