Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо УИХ-ын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцлоо Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ  Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх казах түмэнд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ААС УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР АВАХЫГ УСНЫ ГАЗАРТ ҮҮРЭГ БОЛГОВ
ЗАВХАН: 1000 ном хөтөлбөрийг таван жилийн турш хэрэгжүүлнэ

Завхан аймаг орон нутагт анх удаа “1000 ном” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн тухай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Оксфордын Их сургуулийн эрдэмтдийн судалгаа, тус сургуулийн хүүхдийн номын редакцийн уншлагын хөтөлбөрийн туршлагаар хүүхэд 18 нас хүртлээ уншвал зохих 1000 номыг уншсанаар бүхий л төрлийн мэдлэгээр хангагдана. Улмаар дэлхийн иргэн болж төлөвших боломж бүрдэнэ гэж үздэг.  Тиймээс “1000 ном” хөтөлбөрийг орон нутагтаа хэрэгжүүлж эхэллээ.

“1000 ном” хөтөлбөр Завхан аймгийн Ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжих бөгөөд номын 40 хувь монгол хэлээр, 40 хувь нь англи монгол хосолсон хэлээр, 20 хувь нь англи хэлээр сурагчдад хүрнэ.

Хөтөлбөрийг эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурах үеэр аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, “Орон нутагт анхлан хэрэгжүүлж эхэлсэн англи хэлний “Pearson” хөтөлбөр жилийн хугацаанд үр дүнгээ өгсөн. Манай аймаг элсэлтийн шалгалтын үнэлгээгээр англи хэлээр 21 аймгийн сүүлд орж байсан бол энэ жил 10 дугаар байрт орж амжилтаа ахиулсан. Тиймээс олон улсын томоохон сургалтын хөтөлбөрүүдийг орон нутагтаа нутагшуулж,  амжилтаа улам ахиулах боломж бүрдэх учир “1000 ном” хөтөлбөрийг хичээлийн шинэ жилээс эхлүүлж байна.

Дэлхийн өндөр хөгжилтэй улс оронд хүүхдүүдээ сурч боловсрох, зөв хүн болж төлөвших үндэс суурийг тавьж байгаадаа баяртай байна. Энэ хөтөлбөр таван жил хэрэгжинэ. Хөтөлбөрийн үр дүнг Завханы ирээдүй болсон хүүхэд залуусаас харцгаая. Бид барилга байгууламж, тоног төхөөрөмжид хөрөнгө оруулахаас гадна хүндээ, хүнийхээ хөгжилд хөрөнгө оруулах ёстой” гэж онцлов.  

Мөн хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багш нар, сурагчид, эцэг эхчүүд хамтран хичээх нь чухал юм" гэв. 

 

Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр Оксфордын Их сургуулийн “1000 ном” хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлж буй “Nepko Kids" ХХК-ийн төслийн зөвлөх Г.Галбадрахтай хамтран ажиллах гэрээ байгуулав.
 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан