Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа “Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна
ЗАВХАН: Иргэний цэргийн үүргээ биелүүлснээр төрийн албанд ажиллах боломж бүрдэнэ

Завхан аймгийн Политехник коллежийн 8 суралцагч "Оюутан цэрэг"  хөтөлбөрт хамрагджээ.

Тус хөтөлбөр 2016 оноос эхлэн баруун бүс нутагт амжилттай хэрэгжиж байна.  Зургаа дахь удаагийн энэ сургалтад баруун таван аймгийн их, дээд сургуулийн оюутан залуус хамрагдаж, цэргийн эрдэмд суралцлаа.

Энэ жилийн сургалт Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123-р ангид болж, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн 70 гаруй оюутан цэргийн алба хаалаа.

Завхан аймгийн ЗДТГ-ын дарга Т.Рэнчинванжил өнөөдөр "Оюутан цэрэг" хөтөлбөрийг амжилттай дүүргэж, цэргийн тангаргаа өргөөд ирсэн Политехник коллежийн суралцагчдыг хүлээн авч уулзав. 

Оюутан залуус иргэний цэргийн үүргээ биелүүлж, сургалт хөтөлбөрт хамрагдсанаар цэргийн албыг дүйцүүлэн хааж, төрийн албанд ажиллах боломжтой. Мөн бие сэтгэл, оюун ухааны өв тэгш хүмүүжил, дадал чадвар эзэмших, үг дааж сурах, зөв хандлага төлөвшилтэй болох, цэрэг эх оронч үзэл санаанд суралцах зэрэг ач холбогдолтой юм.

Ташрамд дурдахад,  Монгол Улсын Засгийн газар  “Оюутны талаар авах зарим арга хэмжээний тухай” 111 дүгээр тогтоол  баталсан бөгөөд тус тогтоолын 3 дугаар заалтаар "Оюутан цэрэг" цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах цэргийн сургуулиас бусад их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагч, оюутны тоог 1500-д хүргэхээр тогтсон байна.

Ес дэх жилдээ зохион байгуулж буй “Оюутан цэрэг-2024” сургалтад энэ онд  4000 гаруй оюутан бүртгүүлж, 1088-сургалтад   хамруулжээ. Өнгөрсөн хугацаанд нийт 8000 гаруй оюутан, суралцагч “Оюутан цэрэг”  хөтөлбөрөөр алба хаасан байна.

Цэргийн албаа хаасан оюутнуудыг хүлээн авч уулзав

Завханы Политехникийн коллежийн 8 суралцагч оюутан цэрэг хөтөлбөрт хамрагджээ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан