Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа “Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна
ЗАВХАН: Байгууллагын гадна хаягаа хос бичгээр бичих ажил 90 хувьтай байна

Завхан аймгийн 23 сумын 116 төрийн байгууллага гадна хаягаа хос бичгээр бичжээ.

Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт байгууллагын 66 хувь нь гаднах хаягаа монгол болон кириллээр хаягжуулсан байна.

Мөн төрийн байгууллагын 1600 гаруй өрөө, тасалгааны 980 орчим өрөөг хос бичгээр хаягжуулсан буюу 60 гаруй хувь нь хос бичгээр өрөөгөө хаягжуулжээ.

Завхан аймаг 2021 оноос эхлэн аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд барилга байгууламж, өрөө тасалгааны хаягаа хос бичгээр бичихийг уриалж ажил хэрэг болгосон үр дүн нь дээрх баримт юм.
Мөн "Монгол бичиг-III" үндэсний хөтөлбөрийн хүрээнд Стандарт хэмжил зүйн газрын даргын 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн тушаалаар баталсан MNS5283:2022 стандартыг орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлсэн.
Ялангуяа төрийн байгууллагууд уг шаардлага стандартын дагуу гаднах болон өрөө тасалгааны хаягаа хос бичгээр хөтөлжээ. 
Монгол улс кирилл бичгийг 1946 оноос хэвшүүлэн хэрэглэж эхэлсэн ч бидний 1000 гаруй жилийн түүх үндэсний бичиг дээр тулгуурлан хадгалагдаж ирсэн. Иймээс үндэсний бичгийг залуу хойч үеийнхэндээ өвлүүлэх, дэлхий дахинд сурталчлан таниулах нь бидний үүрэг болоод байгаа юм.
Түүнчлэн монгол хэлний тухай хуулийн дагуу төрийн албан хэргийг 2025 оноос хос бичгээр хөтлөн явуулна.

 

Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 144 дүгээр захирамжаар монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг Завхан аймагт хэрэгжүүлж байна.


Монгол бичгийн үндэсний хөтөлбөрт тусгасан 4 зорилт, 69 үйл ажиллагааг 3 чиглэлд хувааж, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа юм.
Төрийн албан хаагчдад зориулсан монгол бичгийн анхан, дунд, ахисан түвшний гарын авлага номын дагуу нийт 7 удаагийн сургалтыг хийгээд байна гэж Хэлний бодлогын Үндэсний зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлөөс мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан