Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
Усан замын тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Монгол Улсын Далайн захиргаа Зам, тээврийн салбарын 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөнд усан замын тээврийн салбарт хэрэгжүүлэхээр нийт 6 арга хэмжээ тусгагдсанаас 100 хувь бүрэн биелүүллээ.
- Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Ханх суман дахь усан замын тээврийн “Хяналтын пост”-уудын өвлийн түлээ, түлшийг орон нутгийн компаниудаас худалдан авч, хангалтыг хийв.
- Хяналтын постын барилга, байгууламжийн усан хангамж, сантехникийн шугам хоолойнд үзлэг хийж, цэвэр усны нөөцийн сав, халаалт, насосын усыг бүрэн шавхаж, өвлийн горимд оруулж, харуулд хүлээлгэн өгсөн.
- Усан замын тээврийн тухай хуулиар олгогдсон эрхийн хүрээнд Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Увс, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл аймгуудын Засаг дарга нараар усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн улирлыг зогсоох талаар холбогдох шийдвэрийг тус тус гаргуулаа.
- Аймгийн Засаг даргын шийдвэрийг усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд танилцуулж, хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгов.
- Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар тус аймгийн хэмжээнд хөвөлтийн улирлыг 10-р сарын 02-ны өдрөөр зогсоосонтой холбоотойгоор усан замын тээврийн хэрэгслийг Хөвсгөл нуураас гаргаж өвлийн зогсоолд байрлуулах мэдэгдлийг 13 аж ахуйн нэгж, иргэнд хүргүүлэн хяналт тавин ажиллав.
- Хөвөлтийн улирал дууссантай холбоотойгоор Далайн захиргааны хяналтын зориулалттай завинуудад шаардлагатай засвар үйлчилгээг хийн өвлийн битүү зогсоолд байрлуулаад байна.
- Усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн улирал дуусаж байгаа талаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэд анхааруулга болгох мэдээг бэлтгэн байгууллагын цахим хуудаст болон нийгмийн сүлжээнд байрлуулснаас гадна хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэх ажлыг зохион байгууллаа гэж Монгол Улсын Далайн захиргаанаас мэдээллээ.
1 Сэтгэгдэл
2024.11.18




















