Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
МИК-д худалдсан болон худалдахаар хүлээгдэж байгаа орон сууцны ипотекийн зээлийн мэдээллийг иргэд өөрсдөө шалгах боломжтой боллоо

“Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК (МИК) нь Монгол Улсын Засгийн газар болон Монголбанкнаас хамтран хэрэгжүүлж буй “Орон сууцны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөр”-ийн хүрээнд олгосон зээлийг Банкнаас худалдан авч, Ипотекийн зээлээр баталгаажсан бонд (ИЗББ) гаргах үйл ажиллагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл дараагийн иргэнд орон сууцны зээл олгох эх үүсвэрийг бүрдүүлдэг.

МИК-д худалдсан болон худалдахаар хүлээгдэж байгаа талаарх мэдээллийг иргэд www.mik.mn сайт хандаж “Иргэд олон нийт” цэсний “Ипотекийн зээлийн мэдээлэл авах” хэсгээс “ДАН” танилт нэвтрэлтийн нэгдсэн системээр дамжуулан дараах 3 төрлийн мэдээллийг авах боломжтой боллоо.

  • МИК-д шилжсэн эсэх. Тухайн орон сууцны зээлийг Банкнаас МИК-д худалдсан эсэх мэдээллийг энэ хэсгээс харах боломжтой.
  • Хүсэлтийн явц. Зээлдэгч нь МИК-д худалдсан зээлийн барьцаа хөрөнгө, зээлдэгч, төлбөрийн хуваарь гэх мэт өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан тохиолдолд хүсэлтийн явцыг энэ хэсгээс харах боломжтой.
  • Барьцаа хөрөнгө чөлөөлөх хүсэлтийн явц. Орон сууцны зээлээс хэсэгчлэн болон бүрэн төлөлт хийж урьдчилгаа төлбөрт барьцаалсан барьцаа болон үндсэн барьцаа хөрөнгөө чөлөөлүүлэх тохиолдолд явцын мэдээллийг энэ хэсгээс харах боломжтой.

МИК нь олон улсын мэдээлэл аюулгүй байдлын “ISO/IEC 27001:2013” стандартыг хэрэгжүүлэгч байгууллага тул хувь хүний мэдээллийн нууцлалыг хамгаалж, “ДАН” танилт нэвтрэлтийн нэгдсэн системээр дамжуулан дээрх мэдээллийг зөвхөн тухайн зээлдэгчдэд өгч  байна.

 

 

 

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан