Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг зогсоож, цахимд шилжүүлнэ

 Арваннэгдүгээр сарын 19-нд Улаанбаатар хот дахь Гаалийн газраас иргэд, аж ахуй нэгжүүдэд гаалийн үйлчилгээг цахимжуулж, түргэн шуурхай болгож буй талаар мэдээлэл өгөх "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг Материал импекс болон Техник Импорт дахь гаалийн хяналтын бүсүүдэд зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр УБГГ-ын дарга Б.Сүхбаатар гаалийн бүрдүүлэлтүүд хэрхэн цахимжиж буй талаар танилцуулж, ирэх оны 1-р сарын 01-ээс эхлэн авто машины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэдэг байсныг цахимжуулж байгаа талаар мэдээлэл өглөө.

Тухайлбал, 2023 оны 11 сарын 15-ны байдлаар Улаанбаатар хот дахь гаалийн газар 150,342 гаалийн бүрдүүлэлт хийж байсан бол 2024 онд мөн 200,268 гаалийн бүрдүүлэлт хийгдсэн нь өмнөх оноос 25 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнээс суудлын авто машины бүрдүүлэлт 2023 онд 51.4 хувийг эзэлж байсан бол 2024 онд 57 хувийг эзэлж байна.

Импортлогч иргэн, ААН-үүд гаальд бараагаа мэдүүлэхээс эхлээд хүлээн авах хүртэлх цагийг хэмжиж үзэхэд 4 авто машинтай чингэлэгт  300 минут буюу 5 цаг зарцуулж байна гэсэн судалгаа гарчээ. Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг цахим болгосноор импортлогч иргэн, ААН гаалийн мэдүүлгээ хэвлүүлж авах гэж дугаарлаж цаг алдахгүйгээс гадна Авто тээврийн үндэсний төвөөс гэрчилгээ авахаар очиход гаалийн мэдүүлэг цахимаар илгээгдсэн байх юм. Мөн гаалийн мэдүүлгийг хэвлэх шаардлагатай тохиолдолд бараа, тээврийн хэрэгслийг бараа эзэмшигч E-Mongolia, ХУР-ДАН системээс өөрөө хэвлэх эсхүл гаалийн зуучлагч байгууллагаас хэвлүүлж авах боломжтой байх юм.

Сонирхуулахад, гаалийн байгууллагын архив, болон импортлогчид зориулж нэг мэдүүлгийг 2 хувь хэвлэдэг гэж үзвэл жилд 1,8 тонн цаас хэмнэх тооцоо гарч байна.

Иргэн, ААН gaali.mn цахим үйлчилгээг ашиглан өөрөө мэдүүлэх боломжтой

2023 онд ГЕГ-аас цахим бүрдүүлэлтийн нэгдсэн үйл ажиллагааг туршилтаар нэвтрүүлж эхэлсэн. 2023 онд 175 ААН, 108 иргэн нийт 7,609 гаалийн мэдүүлгийг цахимаар мэдүүлж байсан бол 2024 онд ахуйн нэгжийн цахим бүрдүүлэлт 10.9 хувь, иргэдийн цахимаар мэдүүлэх бүрдүүлэлт 52.8 хувиар, мэдүүлгийн тоо 37.3 хувиар өссөн байна.

Дэлхийн гаалийн байгууллагын “Цахим гааль” тунхаглалд 53 орон нэгдэж Монгол Улсын гаалийн байгууллагын туршилтаар нэвтрүүлж буй цахим бүрдүүлэлтийн үйл ажиллагааг 2000 онд Япон, БНСУ, 2003 онд ОХУ, 2018 онд БНХАУ нэвтрүүлсэн байдаг.

Гадаад худалдаанд оролцогч ААН, иргэд ачаа бараагаа хүлээн авахдаа  оруулж ирсэн хилийн боомтууд дээр биеэр ирж гаальд мэдүүлэх шаардлагагүй, интернэтийн орчинд хаанаас ч бараагаа мэдүүлэн манай “Цахим бүрдүүлэлтийн нэгдсэн төв”-д илгээх боломжтой. Зөвхөн бараагаа хүлээн авахдаа л гаалийн хяналтын бүсэд ирнэ гэхээр цаг хугацаа, эдийн засагт хэмнэлттэй, гаалийн үйлчилгээг чирэгдэлгүй авах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан