Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа “Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна
“Ногоон гэрэл-цагаан шугам” арга хэмжээний шилдгүүдэд шагнал гардуулах арга хэмжээ боллоо

Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. Тэгвэл энэ жил ахлах ангийн сурагчдыг ч энэхүү тэмцээнд оролцуулж шүлэг, захидал, гар зураг, фото зураг, видео контент гэсэн төрлөөр зохион явуулж шилдгүүдээ шалгарууллаа. Мөн энэ жил анх удаа 55 дугаар сургуулийн сурагчдын дунд бүтээлийн уралдаан зарлаж, шилдгүүдэд шагнал гардуулсан юм.

Шагнал гардуулах ажиллагаанд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Мэндсайхан, Ажлын албаны дарга Э.Алтанбагана, Замын цагдаагийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ, Боловсролын хэлтсийн дарга Б.Ганбат нар оролцож шилдгүүдэд шагнал гардууллаа.

Энэ үеэр Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Мэндсайхан мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргэж хэлсэн үгэндээ “Өнөөдөр та бүхэнтэй энэ танхимд уулзаж буйдаа баяртай байна. Учир нь, та бүхэн бол замын хөдөлгөөний дүрэм, аюулгүй зорчих “мэдлэг”-ийг бүрэн дүүрэн авсан хүүхдүүд гэж бодож байна. Тийм ч учраас та бүхэндээ талархал илэрхийлье. Зам тээврийн ослын тоог бууруулах чиглэлээр ажиллахад та бүхний замын хөдөлгөөний мэдлэг үе тэнгийнхэндээ чухал үүрэгтэй юм шүү. Цаашид энэ мэдлэгээ найзууддаа, гэр бүлийнхэндээ, дүү нартаа түгээхийг та бүхнээсээ хичээнгүйлэн хүсэж байна” гэсэн юм.

“Ногоон гэрэл-цагаан шугам” арга хэмжээг жил бүр зохион байгуулснаар,

✅явган зорчигчдыг зам тээврийн осолд өртөж амь нас,

✅эрүүл мэндээрээ хохирохоос урьдчилан сэргийлэх,

✅явганаар замын хөдөлгөөнд оролцдог иргэдэд зөв дадал суулгах,

✅явган хүний гарцаар гарч хэвшүүлэх,

✅зөв үйлдэлд уриалах, сурталчлан таниулах,

✅хэвийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилготой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан