Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АБГББХ: Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжлээ Амьгүй төрөлтийн тоо 15.7 хувиар буурчээ Засгийн газар, Энэтхэгийн Экспорт, импорт банктай байгуулах зээлийн хэлэлцээр соёрхон батлах асуудлыг хэлэлцэж эхэллээ Гэр хорооллын авто замын 10 хувь нь хаалттай, гал унтраах автомашин зорчих боломжгүй нөхцөлд байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн УИХ: Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Монгол Улс Франц Улстай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Франц Улстай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар Засгийн газрын 14 мега төслийн гурав дахь нь хөдөлж байна Лурон Сэн Мартайн: Зөөвч-Овоо Монголыг дэлхийн ураны зах зээлд томоохон шинэ тоглогч болгоно
Ипотекийн зээлийн санхүүжилт, хүртээмжийг нэмэгдүүлэх боломжит бүх хувилбарыг судалж, хэрэгжүүлнэ

БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Шэнь Миньжуаньтай Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурийн хамт уулзлаа.Монгол Улсын Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн хуулийг батлуулж, иргэдээ орон сууцжуулах бодлого дэвшүүлэн ирэх 4 жилд 150 мянган орон сууц барихаар төлөвлөсөн.Орон сууцны ипотекийн зээлд анх удаа байр авч буй залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл,  нийслэлээс орон нутаг руу шилжиж буй төрийн албан хаагчид зэрэг зорилтот бүлгээ орлогод нийцсэн орон сууцанд хамруулахаар төлөвлөж байна.Дээрх зорилтоо хэрэгжүүлэхэд Хуримтлалын сан, улсын төсөв, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж зэрэг гадаад дотоод бүхий л нөөц боломжоор ипотекийн зээлийн санхүүжилт, хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.Чанартай, хямд үнэтэй орон сууц барихад, уул уурхайн бүтээгдэхүүний экспорттой уялдуулан хамтран ажиллах  боломжийн талаар судалж үзэхийг элчин сайдаас хүслээ.Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран нийслэлийн хот төлөвлөлттэйгөө уялдуулан орон сууцжуулах нэгдсэн төлөвлөлтөө гарган, элчин сайдад танилцуулна.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийг БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд барьсан.Үүнд сэргээн засах, хөдөлгөөн засал, зэрэг нарийн мэргэшлийн эмч, сувилагч нараа чадавхжуулахад хамтран ажиллах талаар ярилцлаа хэмээн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан