Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
“Анна Каренина” жүжиг УДЭТ-ын тайзнаа 

“Анна Каренина” жүжиг өнөөдрөөс энэ сарын 15-ныг хүртэл Улсын драмын эрдмийн театрын тайзнаа таван удаа  тавигдана. Оросын алдарт зохиолч Л.Н.Толстой “Анна Каренина” романыг 1873-1877 онд бичиж, 1878 онд бүрэн эхээр нь анх хэвлүүлж байжээ. Тэгвэл манай улсад УДЭТ-ын ерөнхий захирал, Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулсан эл жүжиг анх 2020 онд нээлтээ хийсэн бөгөөд тухайн үед нэг сарын турш тайзнаа тоглоход 17 мянга орчим хүн үзсэн байдаг. Анхны “Анна Каренина”-гийн дүрийг соёлын тэргүүний ажилтан Н.Баярмаа амилуулж байсан бол энэ удаа залуу жүжигчин О.Хонгорзулын тоглосноор үзэгчдэд хүрэх юм байна. 

УДЭТ-ын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгийг 2020 онд Монголын үзэгчдэд анхлан хүргэж байжээ.Түүнчлэн хоёр бүлэг, 23 үзэгдэлт уг жүжгийг УДЭТ шинэ бүрэлдэхүүн, шинэ “Анна”-тайгаар энэ оны тавдугаар сард үзэгчдийн хүртээл болгож байсан аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан