Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Т.Сумъяа: Гудамжинд худалдаалагдаж байгаа Пиротехникийн хэрэгсэл авахаас зайлс хийгээрэй

Шинэ жилийн баяр тэмдэглэх үеэр иргэд, найз нөхөд, хамт олон, байгууллага, аж ахуйн нэгжүүд стандартын шаардлага хангахгүй салют, бенгалын галыг баярын өнгө нэмэхээр зөвшөөрөлгүй газраас авч дур мэдэн хэрэглэдэг. Пиротехникийн хэрэгсэл болох салют, бенгалын галыг хэрэглэхдээ мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг дагаж, мөрдөхийг анхааруулж байна. 

Тэгвэл энэ талаар ОБЕГ-ийн Гал түймэртэй тэмцэх газрын мэргэжилтэн Т.Сумъяа “Шинэ жилийн баяраар Пиротехникийн хэрэгсэлийн хэрэглээ маш их ихэсдэг. Пиротехникийн хэрэгсэлийг үзвэрийн болон хэрэглээний зориулалттай гэж ангилдаг. Үзвэрийн зориулалтай хэрэгслийг ямар нэгэн үйл ажиллагаа дээр ашиглахаас 3 хоногийн өмнө Онцгой байдал болон цагдаагийн байгууллагад мэдэгдэж бүртгүүлдэг. Сөн ашиглахдаа тусгай мэргэжлийн Пиротехникийн тусгай операторчингоор онцгой болон цагдаагийн байгууллагын хяналт доор  ажилуулдаг.

Гудамжинд ил задгай худалдаалагдаж байгаа Пиротехникийн хэрэгслийг авахаас аль болох татгалзаж тусгай зөвшөөрөлтэй байгууллаагаас худалдаж авах хэрэгтэй.

Пиротехникийн хэрэгсэлийг хүн амьтан тээврийн хэрэгсэл рүү чиглүүлж асаахгүй байх, 18 болон түүнээс доош насны хүүхдэд Пиротехникийн хэрэгсэлийг ашиглахыг хориглоно.

Бенгалийн галыг ашиглахдаа нүд болон амьсгалын замд оч үсрэхээс сэргийлж нүүрнээс хол байлгах, хялбар авалцан асах материалын дэргэд асаахгүй байхыг зөвлөж байна" гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан