Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна "Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана Бүгд найрамдах солонгос улстай худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 2026 оны Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэллээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
ЧД-ийн 17 дугаар хорооны 30 цэгт 125 ширхэг камер суурилууллаа

 

Чингэлтэй дүүрэгт 2022 оноос "Ногоон бүс" төслийг хэрэгжүүлэн Монгол Улсын телехяналтын тоног төхөөрөмжийн (MNS6423:2019) стандартыг хангасан 4 мегапиксел үзүүлэлттэй 145 ширхэг камерыг анх 61 цэгт байршуулснаас хойш өнөөдрийг хүртэл нийт 2539 камерыг 21 хороонд байршуулаад байсан юм. Тэгвэл тус дүүргийн 17 дугаар хорооны 30 цэгт 125 ширхэг камерыг байршуулах ажил дуусаж, Телехяналтын нэгдсэн камерын төвд холбожээ.

Энэ талаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул “Дүүргийн 17 дугаар хорооны хэсгүүдэд камер суурилуулах ажил дууссан. Ирэх онд үлдсэн 18, 23 дугаар хороог камержуулснаар дүүргийн 24 хороо бүгд хяналтын камертай бүс болж байна. Ингэснээр Чингэлтэй дүүргийн Телехяналтын нэгдсэн камерын төвтэй холбогдон дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбай, гудамжийг хянаж, гэмт хэрэг зөрчлийн урьдчилан сэргийлэлт болон илрүүлэлт нэмэгдэх юм” гэлээ. 

ЧД-ийн ЗДТГ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан