Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна "Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана Бүгд найрамдах солонгос улстай худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 2026 оны Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэллээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар захирамж гаргаж, нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо.Д.Амгалан нь хуульч, эрх зүйч мэргэжилтэй. 2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2022 онд магистрын зэрэг хамгаалсан. Мөн Удирдлагын академийн Төрийн албаны сургуулийг Төрийн захиргааны менежментээр төгссөн бөгөөд 2006 оноос өнөөдрийг хүртэл төрийн албанд ажиллаж буй чадварлаг мэргэжилтнүүдийн нэг юм.

Түүний ажлын туршлагаас танилцуулбал,
• 2005-2007 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд дадлагажигч багш
• 2006-2008 онд Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газарт Хууль, эрх зүйн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн
• 2008-2013 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газар, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн
• 2013-2016 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хэлтэс, төв, тасгийн дарга
• 2016-2019 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга
• 2019-2022 онд Монголын хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч
• 2021-2023 онд Оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн хэлтсийн дарга, Захиргаа удирдлагын газрын дарга
• 2023 оноос Нийслэлийн ЗДТГ-ын Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын даргаар ажиллаж, өнөөдөр нийслэлийн ЗДТГ-ын даргаар томилогдлоо.


НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан