Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна "Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана Бүгд найрамдах солонгос улстай худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 2026 оны Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэллээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
Л.Алтанхуяг нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Л.Алтанхуяг; Н.Алтангэрэл,  С.Алтансүх,  М.Амартүвшин,  А.Бадамсэрээжид,  Н.Батдуулга,  Н.Батцэнгэл,  Д.Батмарта,  Э.Бошигт,  С.Билгүүн,  Э.Сумъяажаргал, Ж.Түвшинтөгс, Ц.Түмэнбаатар, Б.Ууганзаяа, Б.Хулансамбуу, П.Энхсайхан нарт холбогдох хэргийг

  • шүүгдэгч Л.Алтанхуяг,
  • түүний өмгөөлөгч О.Санчирбал
  • шүүгдэгч Н.Алтангэрэл
  • шүүгдэгч Н.Батдуулга
  • түүний өмгөөлөгч О.Анхбаяр
  • шүүгдэгч Б.Ууганзаяа
  • шүүгдэгч С.Билгүүний өмгөөлөгч Б.Тэнгис
  • шүүгдэгч Э.Сумъяажаргалын өмгөөлөгч З.Хүрэлсүх болон Н.Нарантуяа, Д.Батбаяр нарын хамтран гаргасан гомдлыг тус тус үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч Л.Алтанхуяг нарын 16 хүн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 1, 12.1 дүгээр зүйлийн 2.2, 2.10, 17.6 дугаар зүйлийн 2.3, 20.3 дугаар зүйлийн 1, 2, 20.16 дугаар зүйлийн 1, 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон юм.

Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгч нарын гомдлын үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” үндэслэлд хамаарна гэж үзэв.

Улмаар энэхүү хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан