Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна "Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана Бүгд найрамдах солонгос улстай худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 2026 оны Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэллээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
Энэ сарын 10-наас Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг хааж, буулган шинээр барих ажлыг эхлүүлнэ

Энэ сарын 10-наас долоодугаар сарын 10-ны өдөр хүртэл Зайсангийн зүүн гүүр буюу хуучин гүүрний хөдөлгөөнийг бүрэн хааж, буулган шинэ гүүр барина. Үүнээс өмнө бэлтгэл ажлын хүрээнд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн бохирын шугам угсралт болон худаг байгуулах ажлыг хийсэн юм.

Зайсангийн төмөр бетон гүүрийн өргөтгөл шинэчлэлтийн ажлын талаар НЗХГ-ын Гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэн “2022 оноос хойш Зайсангийн гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчлэх, өргөтгөх ажлыг хэрэгжүүлж байна. Тодруулбал, баруун гүүр буюу шинэ гүүрийн хөдөлгөөнийг 2023 оны есдүгээр сард нээж байв. Харин хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 56 жилийн өмнө ашиглалтад оруулсан түүхтэй. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй бөгөөд 2012 онд стандартаар ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс Зайсангийн хуучин гүүрийг буулгаж, шинээр барихаас өөр аргагүй болсон” гэлээ.

Хажуугийн шинэ гүүрийг барьж байх хугацаанд дам нуруунуудыг 70 хувьтай бэлтгэсэн. Дам нуруу суурилуулах үед бэлтгэл бүрэн дуусах юм. Мөн гүйцэтгэгч нь шалгарсан тул ажлаа эхлүүлэхэд бэлэн болжээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

1 Сэтгэгдэл
Буулгахын оронд дугуйн болон явган хүн зорчих гүүрээр үлдээж болохгүй л юм байх даа
Хамгийн их уншсан