Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна "Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана Бүгд найрамдах солонгос улстай худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 2026 оны Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэллээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
ГИХГ: Гадаадын 653.545 иргэнд цахимаар үйлчилгээ үзүүллээ

Гадаадын иргэн, харьяатын газар 2024 онд гадаадын 48844 иргэнд визийн зөвшөөрөл, 12898 иргэнд зохих ангиллын Монгол Улсын виз, 92427 цахим визийг тус тус олгосон байна.

Энэ тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад визийн зөвшөөрөл олголт 9.0 хувь, виз олголт 35.9 хувь, цахим виз олголт 2.9 дахин өсжээ.

Мөн гадаадын 25720 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 40922 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган оршин суух зөвшөөрөлтэй 16060 иргэний бүртгэлд хасалт хийв. Оршин суух зөвшөөрөл олголтыг 2023 оны тоон үзүүлэлттэй харьцуулахад 9.2 хувиар өссөн байна.

2024 онд виз, оршин суух зөвшөөрлийн бүх төрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулж, 653,545 иргэнд цахимаар үйлчилгээ үзүүллээ. Ингэснээр өдөрт 240-520 иргэн биечлэн ирж үйлчилгээ авдаг байсан нь 5-8 болж буурсан, цахимаар 700-1100 хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэлтийн тоо нэмэгдсэн зэрэг эерэг үзүүлэлттэй байна.

2025 нэгдүгээр сарын 05-ны өдрийн байдлаар оршин суух зөвшөөрөлтэй 135 орны 31849 гадаадын иргэн байна. Тодруулбал, албан хэргээр 633, хөрөнгө оруулахаар 3767, хөдөлмөр эрхлэхээр 13796, гэр бүлийн, хувийн бусад зорилгоор 4737, суралцахаар 6969, цагаач 1827, шашны зорилгоор 120 гадаадын иргэн байна гэж ГИХГ-аас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан