Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Япон Улсын Засгийн газраас “Чингис хаан” нисэх онгоцны буудлыг өргөжүүлэхэд хөнгөлөлттэй зээл олгохоор тохиролцлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү-г өнөөдөр  хүлээн авч уулзав.Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол, Японы  “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж буйг онцлов. 

 

Ерөнхий сайд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар товч танилцуулж, манай улсын чухал “гуравдагч хөрш” Япон Улстай харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар чухал ач холбогдол өгдөг болохыг тэмдэглээд хоёр талын дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээг улам бүр эрчимжүүлэхийн төлөө буй гэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөшгийн хөндийд баригдах шинэ дагуул хотын төсөл, Улаанбаатар хотын агаар орчны бохирдол, түгжрэлийг бууруулах, дэд бүтцийг сайжруулах ажилд хамтран ажиллахыг хүслээ. Мөн олон талт хамтын ажиллагааны хүрээнд Япон Австрали зэрэг улсуудын хэрэгжүүлж буй хүрэн нүүрснээс устөрөгч гарган авах төсөлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Монгол Улсын Засгийн газраас гурван шилжилт буюу AI хиймэл оюун ухаан өндөр технологи, ногоон хөгжил, хүний нөөцийн шилжилтийг эрчимжүүлж буй бөгөөд Япон Улсын Засгийн газрыг хамтран ажиллахыг санал болголоо.Элчин сайд М.Игавахара Монгол Улстай хөгжүүлж буй “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг цаашид улам бататган бэхжүүлэх, тэр дундаа эдийн засаг, дэд бүтэц, батлан хамгаалах салбарын харилцааг шинэ агуулгаар баяжуулахын төлөө буйгаа илэрхийлэв.  Тэрбээр Монгол болон Япон Улсын Тусгай стратегийн түншлэлийн хүрээнд “Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” Монгол Улсын Их хурлаар соёрхон батлагдсанд талархал илэрхийллээ.Япон Улсын Засгийн газраас  манай улсад үзүүлж буй Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд иенийн хөнгөлөлттэй зээлийг эргэн сэргээж олгохоор шийдвэрлэснийг Элчин сайд М.Игавахара хэллээ. Тус зээлийг Монгол Улс Олон улсын Валютын сангийн хөтөлбөрт хамрагдсан 2017 оноос зогсоосон. Энэхүү зээлийг нэн тэргүүнд Монгол Японы хамтран хэрэгжүүлсэн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зарцуулахаар талууд санал нэгдэв. Мөн Хөшгийн хөндийд баригдах шинэ дагуул хотын төсөл, Улаанбаатар хотын дэд бүтцийг сайжруулах бүтээн байгуулалтад зарцуулахаас гадна хөгжлийн бусад төслүүдэд хөнгөлөлттэй зээлийг ашиглах талаар нарийн судалж, дахин ярилцахаар тохиролцлоо.

1 Сэтгэгдэл
Японд битгий их тал засаад бай! Монгол улс япон хуучин машины хогийн цэг болоод байна.
Хамгийн их уншсан