Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Түймрийн улмаас Оскарын шагналд нэр дэвшигчдийг зарлахыг хойшлуулжээ

Лос-Анжелес хот орчмын түймрийн улмаас энэ жилийн Оскарын шагналд нэр дэвшигчдийг зарлахыг хоёр өдрөөр хойшлуулсан байна. Нэгдүгээр сарын 17-нд товтой байсан энэ арга хэмжээг 19-ний өдөр болгожээ.Кино Академийн 10000 орчим гишүүдийн дундах санал хураалт өнгөрөгч Лхагва гарагаас эхэлснийг 14-ний өдөр хүртэл мөн 2 өдрөөр сунгасан байна. Оскарын ёслолын хөтлөгч асан Билл Кристал түймэрт гэрээ алдсан, Пэрис Хилтон, Жеймс Вудс нарын гэр түймэрт өртсөн байна.Америкийн Кино академийн гүйцэтгэх захирал Билл Крэймер Өмнөд Калифорнийг нэрвэсэн их гал түймэрт өртсөн бүх хүнд гүн эмгэнэл илэрхийлжээ. Лос-Анжелес дахь түймрийн улмаас Холливудад болох байсан Оскарын шагналтай холбоотой өөр олон арга хэмжээ цуцлагдаж бас хойшилж байна.Одоогоор 3 сарын 2-нд Холливудын Долби кинотеатрт болох 2025 оны Оскарын шагнал гардуулах ёслолын товд өөрчлөлт ороогүй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан