Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Ардчилсан Үндсэн хуулийг баталсан 33 жилийн ой маргааш тохионо

Ардчилсан Үндсэн хуулиа баталсан 33 жилийн ойн түүхэн өдөр ирэх даваа гарагт тохионо.Ардын их хурлын орлогч дарга, 278-р тойргийн депутат Доржийн Моондоо “Монголын ард түмний эрх ашгийг тунхаглаж, хууль дээдлэх, татвар төлөх, эх орноо хамгаалах, хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах эрх үүргийг 1992 оны Үндсэн хуулиар тамгалсан. Түүнчлэн хүн бүр үйлдвэрлэж, өмчийн эзэн байгаасай гэдгийг чухалчилж, Их хуралд дуу хоолойгоо хүргэж байсан” гэж 33 жилийн өмнөх түүхэн өдрийн талаар нэхэн санасан юм.

Өнөөгийн шинэ Үндсэн хууль нь 1990-ээд оны Монгол Улсад улс төр, нийгмийн өөрчлөлтүүд гарч, 1992 оны нэгдүгээр сарын 13-нд тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын их хурлаар батлагдаж, тухайн оныхоо хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн даган мөрдөж эхэлсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан