Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гуравдугаар сарын 7-12-ныг хүртэл ихэнх нутгаар дулаарна “Бүргэдийн баяр-2026” өнөөдөр эхэлнэ “Улаанбаатар өвлийн явган алхалт-2026" болж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв Г.ЗАНДАНШАТАР: ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ БОДЛОГЫН ТЭРГҮҮНД ГЭР БҮЛ, ЭМЭГТЭЙЧҮҮД, ХҮҮХЭД БАЙНА Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нурууны мэдрэлийн ёзоор дарагдаж, үрэвссэнээс үүдэлтэй өвдөлтийг намдаах эмчилгээний аргыг нэвтрүүлжээ УИХ-ын дарга Н.Учрал: Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР ДАМЖУУЛАН БОРЛУУЛСАН НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭ 40 САЯ ТОННЫГ ДАВЛАА Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ  Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
О.Алтангэрэл: Буруу шийдвэр гаргасан албан тушаалтнууд төрд учруулсан хохирлоо өөрсдөө төлдөг байх журмыг баталсан

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төрийн байгууллагын албан тушаалтнаас иргэд аж ахуйн нэгж байгууллагад учруулсан хохирлыг хэрхэн эргэн төлүүлэх талаарх асуудлыг хэлэлцжээ. Энэ асуудлаар   Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдээлэл өглөө.  Тэрбээр "Буруутай албан тушаалтнууд иргэдийг хохироодог, хууль бусаар ажлаас нь халдаг. Аж ахуй нэгж байгууллагыг хохироодог.

 Дараа нь хуульд заасны дагуу төр хохирсон хугацааны мөнгийг гаргаж өгдөг. Жил бүр олон арван тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдын буруутай үйл ажиллагааны улмаас төлдөг. Энэ асуудал нь эргээд улсын төсөвт төвлөрдөггүй, арга хэмжээ авах ёстой. Буруу шийдвэр гаргасан албан тушаалтнууд төрд учруулсан хохирлоо өөрсдөө төлдөг байх журмыг баталсан.

Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн яам, улсын ерөнхий прокурор, ерөнхий аудитад шаардлага хүргүүлж, нэгдсэн мэдээллийн бааз үүсгэнэ. Ингэснээр төрд учруулсан хохирлыг буруутай албан тушаалтнаас гаргадаг байх зарчмын хүрээнд Засгийн газар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.Өнөөдөр бодит байдал дээр нэг хүнийг үндэслэлгүй халсан нь шүүхээр тогтоогддог. Тэр хүний цалинг төрөөс гаргаж өгдөг. Эргээд буруутай албан тушаалтан тэр мөнгийг төлдөггүй байх тохиолдол байна. Тодорхой албан тушаалтны шийдвэрийн улмаас аж ахуйн нэгж байгууллагад учирсан хохирлыг төр гаргаж өгдөг.

Буруутай албан тушаалтан хариуцлага хүлээдэггүй, мөнгө гаргадаггүй. Цаашдаа төрд учруулсан хохирлоо албан тушаалтнууд өөрсдөө төлдөг байх журмыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Сүүлийн таван жилийн байдлаар 60 тэрбум төгрөгийн хохирол улсад учирсан. Үүнийг буруутай албан тушаалтнууд эргэж төлөөгүй байна” гэв

 

2 Сэтгэгдэл
Daisogiinhan hovdiin must sumiin guilagchinguud
Өдрийн мэнд, бүгдээрээ, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан. Хэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна. Заримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахын зэрэгцээ танд хэрэгтэй өөрчлөлтийг авчрах болно гэдгийг санаарай.
Хамгийн их уншсан