Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
“Увдист лимбэ ” дуурь энэ сарын 25, 26-ны өдөр театрын тайзнаа эгшиглэнэ

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон үзвэрээ Австрийн суут хөгжмийн зохиолч В.А.Моцартын “Увидст лимбэ” дууриар нээх гэж байна. Хөгжмийн зохиолч В.А.Моцартын  Амьдралынхаа туршид нийт 22 дуурь бичсэн суут хөгжмийн зохиолчийн хамгийн сүүлийн бүтээл болох энэхүү дуурийн анх 1791 оны есдүгээр сарын 30-нд Австрийн Венн хотод тоглож байжээ. Түүнээс хойш 200 орчим жилийн дараа буюу 1993 оны нэгдүгээр сарын 16-нд манай Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа анх энэхүү дуурийг тоглож байсан аж.Венн хотын театрт болсон анхны тоглолт дээр суут хөгжмийн зохиолч өөрөө оркестороо удирдсан гэдэг. Түүнээс хойш яг гурван сарын дараа буюу 1791 оны арванхоёрдугаар сарын 30-нд Моцарт таалал төгссөн байна. Энэхүү дуурийн хоёрдугаар бүлэг дээр Харанхуйн хатан хааны дуулдаг “Тамын өшөө хорсол зүрхэнд минь буцалж байна” ари нь энэ дуурийн хамгийн хүнд аринд тооцогддог. Хоолойны өргөн цар хүрээ, хүч чадал шаарддаг энэ ариг дуулахад дуучны хоолой хагийн дээд өнгө буюу өнгөнд хүрдэг байна. Тиймээс дуурийн энэхүү ариг дуурийн урлагийн хамгийн хүнд арин тооцдог гэнэ.2025 оны нэгдүгээр сарын 25-ны Шөнийн хатны дүрд УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Ө. Уянга, Зарасторгийн дүрд УДБЭТ-ын гоцлол дуучин МУСТА С. Бат-эрдэнэ,Таминогийн дүрд УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Б. Гомбо-очир, Паминагийн дүрд УДБЭТ-ын гоцлол дуучин МУСТА Б. Одонзаяа, Папагеногийн дүрд УДБЭТ-ын дуучин МУСТА Х. Бямбарагчаа, Папагенагийн дүрд УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Б. Эрдэнэтуяа нар тоглож байгаа аж.2025 оны нэгдүгээр сарын 26-ны Шөнийн хатны дүрд УДБЭТ-ын гоцлол дуучин МУСТА Г.Энхнаран Зарасторгийн дүрд УДБЭТ-ын гоцлол дуучин МУСТА Ж.Бямбажав, Таминогийн дүрд УДБЭТ-ын гоцлол дуучин МУСТА М. Даваадорж, Паминагийн дүрд УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ С.Мөнгөнцэцэг, Папагеногийн дүрд УДБЭТ-ын дуучин МУСТА Х.Бямбарагчаа, Папагенагийн дүрд УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Б. Эрдэнэтуяа нар тус тус тоглоно. Герман хэл дээр бичигдсэн энэхүү дуурь харилцан яриа ихтэй, драмчилсан дуурь юм. Тиймээс дуучдаас жүжиглэх ур чадвар, их шаарддаг хүнд дууриудын нэг аж. Энэ дуурийн бас нэгэн үзэгчдийн хайртай дүр бол шувуу агнаач Папагено байдаг. Дашрамд дуулгахад суут хөгжмийн зохиолчын хүн төрөлхтөнд бэлэглэсэн сүүлчийн бэлэг хэмээн үздэг аж.

1 Сэтгэгдэл
Увьдаст л гэж бичмээр юм
Хамгийн их уншсан