Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Японы тансаг байдал, өндөр зиндааг илэрхийлсэн Химежи цайз

Аялагч жуулчдын хамгийн үзүүштэй, үзэсгэлэнтэй газруудын нэг болох Химежи цайз Японы Хёго мужид оршдог. Энэхүү цайзыг 16-17 дугаар зууны үеийн Японы Даймио хэмээх дайнч феодал ноёдын үед барьж босгожээ.Төвд нь өндөр цамхаг байх ба дөрвөн талд нь хонгилоор холбогдсон дөрвөн жижиг цамхаг сүндэрлэх бөгөөд гадуураа хэрмээр хүрээлэгдсэн байдаг. Тэр үеийн цайзуудын нэгэн адил тэнд цэргийн бэхлэлтээс гадна эзэмшигч гэр бүлийн тансаг байдал, өндөр зиндааг илэрхийлсэн шилтгээн ч байдаг.

Гадна талын  хана нь нүсэр чулуун ба дээд хэсэг нь хатаасан шавраар хийгдсэн бөгөөд зарим хэсэгт нь төмөр хавтангууд суурилуулсан нь цайзыг галд тэсвэртэй болгоод зогсохгүй бараг нурааж унагах боломжгүй болгожээ. Дотогш нэвтрэхийн тулд халдан довтлогчид нарийхан жимээр холбогдсон цуварсан олон үүдээр нэвтрэх хэрэгтэй болсон нь цайзыг бараг үл нэвтрэм болгосон аж. Нэн гайхалтай нь тус цайз байгалийн гамшиг, хүчтэй газар хөдлөлтүүд, Дэлхийн 2 дугаар дайны үеийн бөмбөгдөлт зэргийг даван туулж өдгөөг хүртэл 700 орчим жилийн турш бүтэн хэвээр оршсоор байна.Химежи цайз нь Японы анхны цайзын архитектурын хамгийн сайн хадгалагдан үлдсэн жишээ юм. Тус цайз нь гадна талаасаа гялалзсан цагаан, нисч яваа шувуутай төстэй тул Хакүро-Жо /заримдаа  Ширасаги-Жо/ гэж нэрлэдэг.Химежи цайз бол жуулчид хамгийн их зочилдог цайз бөгөөд ЮНЕСКО  дэлхийн өвийн анхны газруудын нэг болгон 1993 онд бүртгэж байжээ. Химежи цайз нь Мацумото, Кумамото зэрэг цайзуудтай нэгэн адил Японы анхны хэмээх жагсаалтад зүй ёсоор ордог. Тус цайзын барилгуудыг хэдэн жилийн турш сэргээн босголтын ажил хийж байгаад 2015 оны 3 дугаар сард дахин нээжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан