Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Стандарт, хэмжил зүйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

Стандарт, хэмжил зүйн салбарын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн хоёр өдөр болж өндөрлөлөө.Тус арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцож, “Стандарт, хэмжил зүйн салбарын хөгжилд Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, үйл ажиллагаа”-ны талаар танилцуулж, мэдээлэл хүргэлээ.Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нэг улс-Нэгдсэн стандарт” хөтөлбөр хэрэгжүүлэх, бүтээн байгуулалт, мега төслийг дэмжих, технологид суурилсан инновацийг бий болгохын тулд олон улсын стандартыг нутагшуулах, Хэмжил зүй, сорилт туршилтын лабораторийн техникийн чадавхийг нэмэгдүүлэх зорилтуудыг тусгасан байна. Энэ хүрээнд стандартчилал, хэмжил зүйн салбарын цаашдын хөгжилд түлхэц үзүүлэх, салбарын тулгамдсан асуудлуудыг шийдэх, хүн амын эрүүл, аюулгүй амьдрах орчныг хангах зорилгоор “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгааг Шадар сайд онцоллоо.

Манай улсад өнөөдрийн байдлаар нийт 6693 стандарт мөрдөгдөж байгаагаас 44.8 хувь нь олон улсын стандартын түвшинд хүрсэн байна. Мөн стандарт, хэмжил зүйн салбарын ажил үйлчилгээний төлбөрийн хэмжээг шинэчлэн баталж, мөрдөн ажиллаж байна. Өнгөрсөн онд тухайн салбарт 3,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт батлуулсны үр дүнд эталон тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, Монгол Улсад анх удаа хийн тоолуур шалгаж баталгаажуулах лабораторитой болжээ.Мөн Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори нь пестицидийн үлдэгдлийг 100 хувь тодорхойлж, хүнсний аюулгүй байдлыг хангах нөхцөлийг сайжруулсан. 11 аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс шинээр физик, химийн болон уртын хэмжих хэрэгслийг шалгаж баталгаажуулах лабораторитой болсон байна.Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан "Монгол Улсын Засгийн газраас Бүсчилсэн хөгжлийн бодлогыг тэргүүлэх чиглэлээ болгож, бүс, орон нутгийн хөгжлийг стандартын шинэ загвараар, бүсчилсэн хөгжлийн шинэ загварыг стандартаар тэргүүлсэн байхаар олон улсын жишигт нийцүүлэхийг зорьж байна. Үүгээр зогсохгүй улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээ, сорьцын хяналтын тогтолцоог улам боловсронгуй болгох шаардлагатай. Тиймд аймаг, нийслэлд хэрэгжүүлж буй салбарын аливаа үйл ажиллагаа, төрөөс үзүүлж буй үйлчилгээг стандартын шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэйг сануулж, стандартчилал хэмжил зүйн салбарын үйл ажиллагааг Засгийн газрын зүгээс бодлого, төсөв санхүүгээр бүрэн дэмжиж, онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Нийтэлсэн: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

1 Сэтгэгдэл
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan
Хамгийн их уншсан