Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн санал, хүсэлтийг сонслоо

Улсын Их Хурлын даргын 82 дугаар захирамжаар байгуулагдсан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тогтолцоог оновчтой болгох чиглэлээр санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Хөвсгөл, Булган аймагт ажиллалаа.

Уг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Ж.Батжаргал нар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзахын зэрэгцээ салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаарх хэлэлцүүлэгт оролцсон.

Хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсгийнхэн “Бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тухай анхдагч хуулийн төсөл”-ийн талаар танилцуулж, энэхүү бие даасан хуулийн төсөл нь өрхийн үйлдвэрлэгч, бичил бизнес эрхлэгчдэд тавигдах шаардлагыг бууруулж, тэдэнд бодлогын дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн гэдгийг онцолж байлаа.

Бизнес эрхлэгчид татварын хувь, хэмжээг бууруулах, кластераар хөгжүүлэх, дэмжиж буй салбарын төрлийг олшруулах, борлуулалтын шинэ сувгуудыг нээх, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж байлаа. Мөн цахилгааны үнийг нэмэгдүүлснээр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдож, ашиг орлого буурч байгаа талаар болон бичил бизнес эрхлэгч иргэнд биш зөвхөн аж ахуйн нэгж, хоршоологчдод хөнгөлөлттэй зээл олгож байгаа нь хүндрэлтэй байгааг хэлж байв. Түүнчлэн хөнгөлөлттэй зээлүүд хүртээмжгүй, 50 сая төгрөгөөс доош орлоготой өрхийн үйлдвэрлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш учраас бараа, бүтээгдэхүүнийг нь худалдан авч борлуулах дэлгүүр, хоршоо олддоггүй зэрэг тулгамдаж буй асуудлаа танилцууллаа.

Ажлын хэсэг иргэдээс тавьж буй санал, хүсэлтэд тулгуурлан нөхцөл байдалд үнэлгээ хийж, шаардлагатай тохиолдолд хуулийн төсөлд тусгахад анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Ажлын хэсгийн эл бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Батлут, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Улсын Их Хурлын Хяналт шалгалтын газрын референт Х.Хэрлэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ахлах шинжээч Э.Сугарбаяр, Жижиг, дунд үйлдвэрийн газрын хэлтсийн дарга Н.Энхтөр тэргүүтэй салбарын яамд, газрын холбогдох мэргэжилтнүүд ажиллаж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан