Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
Байнгын хороо: Чех улсад манай улсын дөрвөн иргэн ял эдэлж байна
Т.САЙХАН
УИХ-ын Хууль зүй, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр хуралдаж Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд найрамдах Чех улс хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ. Улмаар Байнгын хороод хэлэлцээрийн төслийг дэмжиж, хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохоор болов.Одоогийн байдлаар Бүгд найрамдах Чех улсад манай улсын дөрвөн иргэн танхай, хүчин, хулгайн хэргээр ял эдэлж байгаа ажээ. Мөн 2024 онд оршин суух зөвшөөрөлгүйн улмаас 51 иргэн саатуулагдан шалгагдаж, хоёр иргэн гэмт хэргийн хохирогч болсон гэсэн мэдээллийг байнгын хорооны хурлын үеэр өглөө.
Эх сурвалж:www.zms.mn
0 Сэтгэгдэл





















