Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Дундговь аймгийн хоршоологчид 54,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагджээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат, Г.Ганбаатар, М.Мандхай нар 2025 оны 03-р сарын 13-нд Дундговь аймагт ажиллаж, тус аймгийн хоршоологчидтой уулзан, санал хүсэлтийг нь сонслоо. 

Өнөөдрийн байдлаар Дундговь аймагт 463 хоршооны гишүүн 1603 малчин хоршоологч 54,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагджээ. Хоршоологчид авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаж, эхнээсээ үр дүнгээ хүртээд эхэлсэн тухай хэлж байна. Тухайлбал сур элдэх техник авч, үнэгүйдээд байсан малын гаралтай бүтээгдэхүүнээ боловсруулан зах зээлд нийлүүлж эхэлжээ. Мөн уут савлагаа, эрүүл ахуй, стандартын шаардлагыг чанд барьж,  малынхаа дайвар бүтээгдэхүүнийг нийслэл хот болон бусад суурин газруудад худалдаалж байгаа гэв. Үүнээс гадна боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүнээрээ “Өвлийн идэш”, “Амар байна уу” зэрэг үзэсгэлэн худалдаанд оролцсон байна. Хоршоологчдын хувьд тулгамдсан асуудал нь үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлэхэд эргэлтийн хөрөнгө нэмэх шаардлагатай байгаагаа  Улсын Их Хурлын дарга болон гишүүдэд  уламжиллаа.

Уулзалтын үеэр хоршоологчдод газар эзэмшүүлэх боломжтой болсон мэдээг албаныхан дуулгав. Хоршоод болон хоршооны гишүүдэд мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх, ногоон тэжээл тариалах зорилгоор дундын хоршоодыг үйл ажиллагаа эрчимжүүлэхэд дэмжиж ажиллахаар болжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан