Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
“Цэнхэр алт” усны үндэсний II чуулган болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, “Усны газар”, “Монгол Улсын Шинжлэх ухааны академи”-тай хамтран “Мөстөл, мөсөн голыг хамгаалъя” уриан дор “Цэнхэр алт” усны үндэсний II чуулган 2025 оны гуравдугаар сарын 21-ний өдөр Төрийн ордонд болно.

Чуулганаар:

-Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицон, усны хуримтлалыг бий болгох замаар экосистемийн тэнцвэрт байдлыг тогтвортой хадгалах, 

-Мөнх цас, мөсөн голын хайлалт, цэвдгийн өөрчлөлтийн судалгаа, эрдэм шинжилгээний ажлын үр дүн;

-Монгол оронд усны нөөцийн жигд хуваарилалтыг бий болгох, бүс нутгийн хэмжээнд ус ашиглалтын тэнцвэргүй байдлыг арилгахад чиглэгдсэн бодлогын хэрэгжилт;

-Байгалийн үнэт баялаг болох усны нөөцийг хамгаалах, зүй зохистой ашиглах хандлагыг улс орон даяар хэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ.

“Цэнхэр алт” үндэсний чуулганд төрийн болон олон улсын байгууллага, эрдэмтэн, судлаачид, салбарын мэргэжилтэн, албан хаагчид, хувийн хэвшлийн 900 орчим төлөөлөгч оролцоно гэж Усны газраас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан