Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гуравдугаар сарын 7-12-ныг хүртэл ихэнх нутгаар дулаарна “Бүргэдийн баяр-2026” өнөөдөр эхэлнэ “Улаанбаатар өвлийн явган алхалт-2026" болж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв Г.ЗАНДАНШАТАР: ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ БОДЛОГЫН ТЭРГҮҮНД ГЭР БҮЛ, ЭМЭГТЭЙЧҮҮД, ХҮҮХЭД БАЙНА Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нурууны мэдрэлийн ёзоор дарагдаж, үрэвссэнээс үүдэлтэй өвдөлтийг намдаах эмчилгээний аргыг нэвтрүүлжээ УИХ-ын дарга Н.Учрал: Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР ДАМЖУУЛАН БОРЛУУЛСАН НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭ 40 САЯ ТОННЫГ ДАВЛАА Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ  Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ДУНД ХУГАЦААНЫ БОДЛОГОТОЙ БОЛНО

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл”-ийн ээлжилт хуралдаан өнөөдөр боллоо.

Хурлыг Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн дарга Н.Мягмар нээж, дэд зөвлөлийн гишүүн Сургалт, сурталчилгаа хөтөлбөрийн хэрэгжилтийн газрын дарга Г.Эрдэнэбулган тус зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний нэгдүгээр улирлын тайланг танилцуулав.

Энэ үеэр “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл”-ийн гишүүд салбарын хэмжээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээг хэлэлцэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн үйлчилгээг ижил тэгш, аюулгүй, шуурхай авах нөхцөлийг бүрдүүлэх, эрхийг нь хангах чиглэлд үе шаттай арга хэмжээ авах талаар санал солилцов.

Цаашид Дэд зөвлөлөөс тус салбарт шинээр баригдаж буй барилгуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан стандарт, шаардлагад нийцсэн явган хүний зам талбай, өрөөний тоноглолыг иж бүрэн хийж гүйцэтгэхэд анхаарч, үйл ажиллагаа явуулж буй байгууламжид хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг саадгүй нэвтрэх дэд бүтэц бүхий судалгааг гаргах, дуут дохио бүхий явган хүний гарцын хэрэгцээ шаардлагыг “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨҮГ-тай хамтран шинэчлэхээр ажиллаж байна.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө, тусламж үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгмийн харилцаанд тэгш оролцох эрхийг хангах, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран гүйцэтгэхээр ажиллаж байна.

Энэ удаагийн хурлаар тус зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан Хууль зүй, дотоод хэргийн салбарын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах талаар суурь судалгаа хийх, уг судалгаанд тулгуурлан салбарын дунд хугацааны стратегийн нэгдсэн бодлого боловсруулах ажлыг чухалчлан авч үзлээ. Энэ хүрээнд Дэд зөвлөлийн дарга Н.Мягмар дээрх ажлуудыг үр дүнтэй хэрэгжүүлэхийг онцолж, гишүүдэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан