Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гуравдугаар сарын 7-12-ныг хүртэл ихэнх нутгаар дулаарна “Бүргэдийн баяр-2026” өнөөдөр эхэлнэ “Улаанбаатар өвлийн явган алхалт-2026" болж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв Г.ЗАНДАНШАТАР: ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ БОДЛОГЫН ТЭРГҮҮНД ГЭР БҮЛ, ЭМЭГТЭЙЧҮҮД, ХҮҮХЭД БАЙНА Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нурууны мэдрэлийн ёзоор дарагдаж, үрэвссэнээс үүдэлтэй өвдөлтийг намдаах эмчилгээний аргыг нэвтрүүлжээ УИХ-ын дарга Н.Учрал: Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР ДАМЖУУЛАН БОРЛУУЛСАН НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭ 40 САЯ ТОННЫГ ДАВЛАА Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ  Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
БНХАУ-ын Эксим банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар БНХАУ-ын Эксим банкны Үйл ажиллагаа эрхэлсэн бүрэн эрхт захирал Жао Сияо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уг уулзалтад нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр, Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ахлах зөвлөх бөгөөд Ажлын хэсгийн дарга Г.Золзаяа, НЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах нар оролцлоо. Талууд Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлын хүрээнд хэрэгжүүлэх томоохон төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо.

Тухайлбал, БНХАУ-ын Засгийн газраас олгосон нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотын төмөр зам доогуур авто замын “Нүхэн гарц” барих төсөл хэрэгжиж буйг танилцууллаа. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод дөрвөн байршилд шинээр төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барихаар төлөвлөж, өнгөрсөн онд “Таван шарын нүхэн гарц” төслийг хүлээлгэж өгсөн бол “Нүхэн гарц 2, 3” төслийн газар чөлөөлөлтийн ажил явагдаж байна. “Нүхэн гарц 4” төслийн зураг төслийг бүрэн дуусгаж, энэ онд барилга угсралтын ажлыг эхлүүлэх юм.

Уулзалтын үеэр Улаанбаатар хотод лаг шатаах үйлдвэр барих төслийн талаар хэлэлцлээ. Уг лаг хатаах, шатаах байгууламжийг барьж ашиглалтад оруулснаар Шинэ төв цэвэрлэх байгууламжаас өдөр бүр гарах 240 метр.куб лагийг хатааж, шатаан байгальд хор нөлөөгүйгээр устгах бөгөөд хотын агаарын бохирдолд үзүүлж байгаа сөрөг нөлөөг арилгана. Улмаар лаг шатаах процессоос уур, цахилгаан үйлдвэрлэж, үйлдвэрийн дотоод эрчим хүчийг хангахаас гадна төвийн системд цахилгаан эрчим хүч нийлүүлэх боломжтой.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан