Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
"Гашуунсухайт" боомтоор ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх боломжийн талаар хэлэлцлээ

Сангийн сайд Б.Жавхлан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Туваан нараар ахлуулсан ажлын хэсэг боомтын нөхцөл байдал, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явц, ачаа тээврийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцах зорилгоор 2025 оны гуравдугаар сарын 21-22-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн хилийн боомтуудад ажиллалаа.

Энэхүү ажлын хэсгийн бүрэлдэхүүнд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирлын үүргийг орлон гүйцэтгэгч Б.Дүгэржав нарын удирдлагын баг багтаж ажилласан юм.

Компанийн зүгээс хил дамнасан төмөр замын холболтын ажлын явц, боомтын нэвтрүүлэх хүчин чадал, тэр дундаа төмөр замын ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр танилцуулга мэдээллийг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өглөө.

“Тавантолгой төмөр зам” ХХК нь төмөр замын ачаа тээврийн үйл ажиллагааг жигд, тасралтгүй явуулж байгааг танилцуулгын үеэр онцолсон юм.

Сүүлийн үед нүүрс тээврийн хэмжээ буурч, экспортод сөргөөр нөлөөлж буй тул Засгийн газрын гишүүд газар дээр нь ажиллаж, нөхцөл байдлыг судлан, холбогдох арга хэмжээг авах чиглэлээр хэлэлцлээ гэж "Тавантолгой төмөр зам" ХХК-иас мэдээллээ.  

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан