Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар ажлын хэсэг хуралдлаа

Улсын Их Хурлын даргын 76 дугаар захирамжаар байгуулагдсан “Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байгаа цахилгаан дугуй (суррон), скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг" 2025 оны гуравдугаар сарын 24-ний өдөр хуралдлаа.Тус хуралдааныг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг даргалж, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, Н.Алтаншагай, Д.Цогтбаатар нар болон ажлын хэсгийн гишүүд оролцлоо. Хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж, санал солилцлоо.Ажлын хэсгийн ахлагч П.Батчимэг хуралдааны эхэнд тус хуулийн төслийн ерөнхий агуулга, зохицуулах харилцаа болон үндэслэл, хэрэгцээ шаардлагын талаар танилцууллаа. Тэрбээр, манай улсад мөрдөгдөж хууль, эрх зүйн зохицуулалтын хүрээнд цахилгаан дугуй, скүүтерийн тээврийн хэрэгслийн ангилал тодорхойгүй, улсын бүртгэлгүй, хөдөлгөөнд оролцогчийн эрх, үүрэг, хариуцлага зохицуулалтгүй, техник хэрэгслийн хяналтын үзлэг, оношилгоонд хамрагдаагүй зэрэг асуудлууд байгаа талаар хэллээ.

Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай “Хотжилт дагасан тулгамдсан асуудлын талаар хэлэлцэж байна. Нэг талдаа автозамын түгжрэлийг бууруулах, хувь хүний зохицуулалт боловч нарийвчилсан тусгай зохицуулалт хийх шаардлага бий. Явган зорчигч, хөдөлгөөнд оролцогч хэн хэнд нь эрсдэл, хохирол учирч буй тохиолдлууд олон гарч байна. Аюулгүй байдал дээр онцгойлон анхаарах шаардлагатай. Мөн цахилгаан дугуй, скүүтэрээр зорчих зам, талбайн асуудал дутмаг байна гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц хуулийн төсөлтэй холбогдуулан зарим зүйл заалтууд дээр нарийвчлан зохицуулалт тусгах талаар саналаа илэрхийллээ. Ажлын хэсгийн зүгээс цахилгаан унадаг дугуй, скүүтерээр үйлчилгээ үзүүлж буй аж ахуй нэгж, бизнесийн байгууллагын төлөөлөлтэй дахин өргөтгөсөн хурал зохион байгуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан