Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гуравдугаар сарын 7-12-ныг хүртэл ихэнх нутгаар дулаарна “Бүргэдийн баяр-2026” өнөөдөр эхэлнэ “Улаанбаатар өвлийн явган алхалт-2026" болж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв Г.ЗАНДАНШАТАР: ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ БОДЛОГЫН ТЭРГҮҮНД ГЭР БҮЛ, ЭМЭГТЭЙЧҮҮД, ХҮҮХЭД БАЙНА Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нурууны мэдрэлийн ёзоор дарагдаж, үрэвссэнээс үүдэлтэй өвдөлтийг намдаах эмчилгээний аргыг нэвтрүүлжээ УИХ-ын дарга Н.Учрал: Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР ДАМЖУУЛАН БОРЛУУЛСАН НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭ 40 САЯ ТОННЫГ ДАВЛАА Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ  Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
НИТХ-ын ээлжит бус V хуралдаан болж байна

НИТХ-ын ээлжит бус V хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанд “Миний бэлэг” морин хуурын сургалтын төвийн сурагчид “Төрийн дуулал”-ыг эгшиглүүлж, хүндэтгэл үзүүллээ. НИТХ-ын дарга А.Баяр “Монголынхоо өв соёлыг хойч үедээ түгээн дэлгэрүүлэх, монгол гэх омогшил, эх оронч сэтгэлгээг бэхжүүлэхэд НИТХ үргэлж нээлттэй ажиллах болно. Сургалтын төвийн хуурч хүүхдүүддээ болон багш СТА Б.Номуундэлгэрт нийт төлөөлөгчдийнхөө нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэв. Ингээд НИТХ-ын дарга А.Баяр хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцууллаа.

Өнөөдрийн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро”-г байгуулах төслийн шинэчилсэн техник, эдийн засгийн үндэслэлийг  дэмжих тухай, Журам батлах тухай (Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах, түүний хэрэглээнд үнийн урамшуулал олгох журам ), Хэсгийн ахлагч нарын урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах тухай, Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын нэрийг өөрчилж, дүрэм шинэчлэн батлах тухай зэрэг бусад асуудлыг хэлэлцэнэ.

Гэхдээ эдгээр асуудлаас Журам батлах тухай буюу Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах, түүний хэрэглээнд үнийн урамшуулал олгох журмын асуудлын талаар НИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаяр санал гаргалаа. Тэрбээр “Тухайн хэлэлцэх асуудалтай холбоотойгоор төсөл өргөн баригчаас НИТХ-ын ээлжит бус V хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэгт танилцуулах хүсэлт гаргасан тул хойшлуулж өгнө үү” гэсэн санал гаргасан бөгөөд нийт төлөөлөгчдийн олонхын саналаар хэлэлцэх асуудлыг дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр хойшлууллаа.

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:

  1. Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро”-г байгуулах төслийн шинэчилсэн техник, эдийн засгийн үндэслэлийг  дэмжих тухай.
  2. Хэсгийн ахлагч нарын урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай
  3. Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах тухай
  4. Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын нэрийг өөрчилж, дүрэм шинэчлэн батлах тухай
  5. Төслийн хэрэгжилтийг хангах чиглэлээр авах арга хэмжээний тухай
  6. Нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой компанийн гүйцэтгэх захирлын үндсэн цалингийн дээд хязгаарыг тогтоох тухай
  7. Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 100 жилийн ой тэмдэглэн өнгөрүүлэх зөвшөөрөл олгох тухай
  8. Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  9. Нийслэлийн 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  10. Нийслэлийн өмчөөс 2025 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай
1 Сэтгэгдэл
Daisogiinhan hovdiin must sumiin guuligachinguud
Хамгийн их уншсан