Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Ой, хээрийн 22 түймрийн шалтгааныг тогтоохоор цагдаагийн байгууллага шалгаж байна

Он гарсаар улсын хэмжээнд нийт найман аймгийн 20 суманд ой, хээрийн 28 түймэр бүртгэгдэж, урьдчилсан байдлаар ойн 887 га, хээрийн 1.390.761 га талбай шатлаа. Ой, хээрийн 22 түймрийн шалтгааныг тогтоохоор цагдаагийн байгууллага шалгаж байна. Үүний 12 буюу 45.4 хувь нь эзэнтэй, 10 буюу 54.6 хувь нь эзэнгүй байна. Нийт түймрийн 14-ийнх нь шалтгаан тодорхой байгаа аж.

  • Хог шатааснаас үүдэж 5 түймэр гарчээ.
  • Халуун, цогтой үнс нурмаа ил асгаснаас 3 түймэр дэгдлээ.
  • Машины яндангаас оч хаясны улмаас 1,
  • Гэрийн яндангаас оч үсэрч 1 түймэр гарсан байна.
    Малчид өтөг бууцаа цэвэрлээгүйгээс 3 түймэр үүдэлтэйг тогтоожээ.
  • Шашны зан үйлээс 1 түймэр үүдэлтэй байна.

Иймд түймэр тавьсан этгээдийг олж тогтоох чиглэлээр холбогдох байгууллагууд ажиллаж байгааг Улсын онцгой комиссын хурлын үеэр мэдээллээ. 10 жилийн өмнө 2015 онд 26 түймэр гарч, түүнээс хойш ой, хээрийн түймэр цөөрч байгаад, өнөө жил огцом нэмэгдлээ. Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, огт гаргахгүй байх нь иргэд олон нийтийн хариуцлагатай үйлдлээс ихээхэн шалтгаалахын зэрэгцээ төр хувийн хэвшлийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа нэн чухал юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан