Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гуравдугаар сарын 7-12-ныг хүртэл ихэнх нутгаар дулаарна “Бүргэдийн баяр-2026” өнөөдөр эхэлнэ “Улаанбаатар өвлийн явган алхалт-2026" болж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв Г.ЗАНДАНШАТАР: ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ БОДЛОГЫН ТЭРГҮҮНД ГЭР БҮЛ, ЭМЭГТЭЙЧҮҮД, ХҮҮХЭД БАЙНА Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нурууны мэдрэлийн ёзоор дарагдаж, үрэвссэнээс үүдэлтэй өвдөлтийг намдаах эмчилгээний аргыг нэвтрүүлжээ УИХ-ын дарга Н.Учрал: Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР ДАМЖУУЛАН БОРЛУУЛСАН НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭ 40 САЯ ТОННЫГ ДАВЛАА Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ  Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Нээлттэй өгөгдлийн олон системийг нэгтгэж, иргэд нэг эх сурвалжаас мэдээлэл авна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Инновац, цахим бодлогын байнгын хорооны ээлжит хуралд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр, Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулийн дагуу иргэдийн мэдэх эрхийг хангах зорилгоор 59 байгууллагын 691 төрлийн нээлттэй өгөгдлийг ил тод байршуулахаар батлуулсан. Бид ямар байгууллага нь цаг хугацаандаа мэдээллээ оруулж байгаа эсэхийг хянаж улирал тутам дүгнэдэг.

2025 оны 04-р сарын 01-ний өдрийн байдлаар нээлттэй өгөгдлийн нэгдсэн порталд нийт 59 байгууллага сүүлийн хоёр жилд 6,010 өгөгдөл байршуулахаас 53 байгууллага 2,777 өгөгдлийг байршуулсан ба тус өгөгдлийг иргэд, олон нийт 23,690 удаа татан авсан байна. Үүнээс

  • Гаалийн ерөнхий газар,
  • Цагдаагийн ерөнхий газар,
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам,
  • Харилцаа холбооны зохицуулах хороо,
  • Улсын ерөнхий прокурорын байгууллагууд нээлттэй өгөгдлөө бүрэн гүйцэт, хугацаанд нь шинэчлэн байршуулсан байна.

Өнөөдрийн байдлаар нээлттэй өгөгдлийн чиглэлээр opendata.gov.mn, shilen.gov.mn, opendataburtgel.gov.mn, opendatalab.mn, sudalgaa.gov.mn, 1212.mn, 1313.mn, dashboard.gov.mn гэх мэт олон байгууллагын олон систем, платформ ашиглаж байна. Тэдгээр системүүдийг нэгдсэн бодлогоор зохион байгуулах, иргэд олон нийт нэг эх сурвалжаас мэдээлэл авах нөхцөлийг бүрдүүлэх, хиймэл оюуны тусламжтай тооцоолол хийх, өгөгдлийн засаглалыг сайжруулах зайлшгүй хэрэгцээ, шаардлага тулгарч байна.

Иймд, нээлттэй өгөгдлийн хэрэгжилтийг илүү үр дүнтэй болгохын тулд төрийн байгууллагуудын баазаас тухайн хүн, хуулийн этгээдийг таних боломжгүй болгон хөрвүүлж автоматаар нээлттэй болгох боломжийг нээх зорилгоор төрийн их өгөгдлийг байгуулах ажлыг эхлүүлээд байна.

Мөн өгөгдлийн дэд бүтцийг бэхжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх, олон улсын стандарт, технологийн дэвшилд нийцсэн аналитик чадамж хөгжүүлэх, төрийн болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих зорилгоор “Үндэсний өгөгдлийн стратеги”-ийг батлуулахаар холбогдох судалгааны ажлыг эхлүүлсэн гэдгийг онцлов.

Эх сурвалж: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам

1 Сэтгэгдэл
Daisogiinhan hovdiin must sumiin guuligachinguud
Хамгийн их уншсан