Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гуравдугаар сарын 7-12-ныг хүртэл ихэнх нутгаар дулаарна “Бүргэдийн баяр-2026” өнөөдөр эхэлнэ “Улаанбаатар өвлийн явган алхалт-2026" болж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв Г.ЗАНДАНШАТАР: ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ БОДЛОГЫН ТЭРГҮҮНД ГЭР БҮЛ, ЭМЭГТЭЙЧҮҮД, ХҮҮХЭД БАЙНА Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нурууны мэдрэлийн ёзоор дарагдаж, үрэвссэнээс үүдэлтэй өвдөлтийг намдаах эмчилгээний аргыг нэвтрүүлжээ УИХ-ын дарга Н.Учрал: Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР ДАМЖУУЛАН БОРЛУУЛСАН НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭ 40 САЯ ТОННЫГ ДАВЛАА Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ  Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төсөлд хамтран ажиллана

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул өнөөдөр /2025.04.04/ Олон Улсын эрхзүйн хөгжлийн байгууллагын суурин төлөөлөгч Чарлыз Болландтай уулзлаа.

Тус байгууллага нь Монгол Улсад Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх төслийг 2019-2023 онд хэрэгжүүлсэн юм.

Төслийн хоёр дахь хэсгийг Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэхэд салбар дундын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хууль сахиулах, шүүх эрх мэдэл болон хариу үзүүлэгчийн мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх,хохирогч төвтэй хандлагыг бэхжүүлэх хүрээнд хэрэгжүүлнэ.

Төслийн хүрээнд алслагдсан орон нутагт амьдарч буй эмэгтэйчүүдийн нөхцөл байдлын судалгаа хийж,  хууль эрхзүйн байгууллагын ажилчдыг чадавхжуулах, олон нийтийн ойлголт мэдээлэл, хандлагыг сайжруулах ажил хийхээр төлөвлөжээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр сүүлийн 10 жилд тодорхой ахиц дэвшил гарч байна. Үүнд салбар дундын уялдаа холбоо хамгийн чухал байдаг.

2025 оны гуравдугаар сарын 1-нээс улсын хэмжээнд 700 гаруй хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллаж эхэлсэн бөгөөд төслийн хүрээнд тэднийг чадавхжуулж, санал зөвлөмж өгч хамтран ажиллахаар тохиролцлоо.

Тус төсөлд Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэмт хэргээс сэргийлэх үндэсний зөвлөл, Жендэрийн үндэсний хороо зэрэг төрийн төв байгууллагууд хамтран ажиллана.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан