Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гуравдугаар сарын 7-12-ныг хүртэл ихэнх нутгаар дулаарна “Бүргэдийн баяр-2026” өнөөдөр эхэлнэ “Улаанбаатар өвлийн явган алхалт-2026" болж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв Г.ЗАНДАНШАТАР: ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ БОДЛОГЫН ТЭРГҮҮНД ГЭР БҮЛ, ЭМЭГТЭЙЧҮҮД, ХҮҮХЭД БАЙНА Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нурууны мэдрэлийн ёзоор дарагдаж, үрэвссэнээс үүдэлтэй өвдөлтийг намдаах эмчилгээний аргыг нэвтрүүлжээ УИХ-ын дарга Н.Учрал: Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР ДАМЖУУЛАН БОРЛУУЛСАН НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭ 40 САЯ ТОННЫГ ДАВЛАА Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ  Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар ХХААХҮЯ-ны үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй төлөөлөгчид Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр Жижиг, дунд үйлдвэрийн газар, Хөдөө аж ахуйн бирж, Зээлийн батлан даалтын сан зэрэг харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан. Байгууллагуудын удирдлагууд үйл ажиллагааны чиглэлээ танилцуулж, зочид төлөөлөгчдийн сонирхсон мэдээллийг өглөө.

Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр яамнаас баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өглөө. Тухайлбал, Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн тариалангийн тогтвортой хөгжлийн “Атрын IV аян”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан малын гаралтай түүхий эдийн засгийн боловсруулах үйлдвэрийг нэмэгдүүлэх “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний талаар танилцуулга мэдээлэл хийсэн гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан